Пүрэв гаригт АНУ-ын цэргүүд нүүлгэн шилжүүлснээс хойшхи анхны зорчигч тээврийн нислэгээр 100 гаруй гадаадын иргэдтэй хамт Афганистанаас гарчээ.
Катарын албаны хүн "Энэ бол Афганистаны түүхэн дэх түүхэн өдөр гэж би тодорхой хэлж чадна, учир нь Кабулын нисэх онгоцны буудал одоо ажиллаж байна" гэжээ. Олон тооны канадчууд, АНУ, Их Британийн цөөн тооны иргэдтэй нислэг Катарыг зорисон юм.
Талибаны төлөөлөгч Катар нисэх онгоцны буудлыг ажиллуулж, 50 тонн тусламж авч нисэхэд тусалсанд талархаж байна. Тэрээр хэлэхдээ, "Энэ бол бүх лалын шашинтнууд болон олон улсын орнуудыг Афганистанд тусламжийн гараа сунгаж, хүмүүнлэгийн тусламж хүргэж эхлэхийг уриалах боломж юм" гэсэн байна.
Талибанчууд АНУ-ын тусгай виз авах эрхтэй хэдэн арван мянган афганчуудыг явахыг зөвшөөрнө гэсэн заалт байгаагүй. Тэд давхар иргэншилтэй афганчуудыг явахыг зөвшөөрнө гэж мэдэгджээ.
Хятад улс 30 сая долларын хоол хүнс болон бусад тусламж, мөн гурван сая Ковидын вакцины тунг тус улсад өгөхөө амлажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com