Баруун Европын олон орнуудад вакцинжуулалтын явц удаашралтай байв. Саяхнаас энэ улсууд вакцинжуулалтанд идэвхтэй хандаж энэ чиглэлээр тэргүүлэх болсон. Одоо Европын Холбооны насанд хүрэгчдийн 70 гаруй хувь нь бүрэн вакцин хийлгэсэн байна.
Гэвч Зүүн Европын зарим улс орнуудад өөр дүр зурагтай байна. Тэдний ард иргэд одоо хүртэл уриалгахан вакцин хийлгэхгүй байгаа юм.
Болгар, Румын улс насанд хүрсэн хүн амынхаа гуравны нэгээс бага хувийг вакцинд хамруулсан бол Дани, Португали улсад 80 хувьтай байна. Дорнодын эдгээр орнууд Чех, Унгар, Польшийн хамт Европын Холбооны хэмжээнд нас баралтын хамгийн өндөр хувьтай байна.
Аль ч оронд тунгийн хомсдол асуудал байхаа больсон. Үүний оронд ташаа мэдээлэл, эрх баригчдад үл итгэх байдал, вакцины ашиг тусын талаар мэдлэггүй байдал нь гол шалтгаан бололтой.
Өнгөрсөн сард вакцинжуулалтын түвшин удааширч, засгийн газрын идэвхтэй арга хэмжээ аваагүйгээс болж Европт 230,000 хүн арванхоёрдугаар сар гэхэд коронавирусийн улмаас нас барж болзошгүйг анхааруулжээ.
Албани улсын хүн амын ердөө 23 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан. Энэ тоо Гүржид 11 хувь, Арменид 3 хувь болж буурчээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Арваннэгдүгээр сард Шотландад хийхээр төлөвлөсөн олон улсын цаг уурын хэлэлцүүлгийг хойшлуулахыг хэсэг идэвхтнүүд уриалав.
-
АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 40 сая давсан байна.
-
Австраличууд “улс орны ихэнх хэсэг хөл хорионы дэглэмтэй байхад Ерөнхий сайдаа гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар явлаа” гэж шүүмжилжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com