Корнавирусийн цар тахлын үеэр орос хэлэнд гарч ирсэн хурц тодруун, сонин үгсийн санаа оноог хэл судлаачид үнэлсэн байна.
Тодруулбал, "Коронавирусийн эриний орос хэлний толь бичиг", мөн түүнчлэн "Орос хэл коронавирусийн эринд" сэдэвт бүтээлийг Оросын ШУА-ийн Хэл судлалын хүрээлэнгээс гаргажээ.
COVID-19 цар тахлын үеэр орос хэлэнд явагдсан эрчимтэй үйлдлийг бичиж, судлахад эдгээр номууд зориулагджээ.
Орос хэлэнд нэн ялангуяа 2020-2021 онуудад чухал болсон 3500 орчим үгийг толь бичигт оруулсан байна.
Мөн хэлний өнөөгийн урсгалд илүү чухал мянган үгийн дуудлага авиаг мэргэжилтнүүд бичээд 2500 орчим үгийг хэл зүйн боловсруулалтгүйгээр оруулжээ.
Тухайлбал, мэргэжилтнүүд толь бичигт "антипрививочник буюу тарилгын эсрэг этгээд", "антиперчаточник буюу нэг удаагийн бээлий зүүхээс татгалзагч", "барановирус буюу ковид байхгүй" зэрэг тэрслүү хүмүүсийг нэрийдэн бичжээ. Мөн "вируспруденция буюу цар тахлын үеийн хууль тогтоолт", "карантиноид буюу хөл хориог яг сахигч нарыг ковидын тэрслүү нарын яриа", "карантинобесие буюу хөл хорионы үеийн будлиан хутгагч"-ийг хэлж буй утгаар шинэ үгийг оруулжээ.
Оросын ШУА-ийн Хэл судлалын хүрээлэнгийн мэдээнээс...
М.Цогт