Даваа гаригт Беларусийн шүүх хаалттайгаар хуралдаж, сөрөг хүчний удирдагч Мария Колесниковад 11 жилийн хорих ял оноожээ. Колесникова өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших оролдлого хийж байсан юм.
Түүнийг хамтран зүтгэгч, сөрөг хүчний өөр нэг төлөөлөгч, хуульч Максим Знактай хамт хэт даврагч үзэлтэй, хууль бусаар засгийн эрхийг булаан авах, төрийн аюулгүй байдалд хохирол учруулсан хэргээр буруутгажээ. Хуульч Максим Знак 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх юм.
Энэ нь Ерөнхийлөгч Александр Лукашенко барууны олон орны засгийн газруудыг хуурамч гэж буруушааж байсан сонгуулийн дараа өөрийнх нь эсрэг үзэл бодолтой хүмүүсийн эсрэг тууштай тэмцэж байна.
Өнгөрсөн онд хэлмэгдүүлэлт эхэлснээс хойш сөрөг хүчний хэдэн арван мянган дэмжигчид Беларусаас дүрвэсэн гэсэн тоо бий.
Хосуудын өмгөөлөгч Евгений Пылченко давж заалдах өргөдлөө зарлахдаа "Энэхүү шийдвэр нь хууль бус бөгөөд үндэслэлгүй юм. Энэ нь нотлох баримтад үндэслээгүй. Шүүх хурлын үеэр тэдний гэм буруу, тэр ч байтугай үйлдсэн гэмт хэргийг ч нотлоогүй” гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com