Талибанчууд даваа гаригт Панжширын хөндийд өөрсдийн тугаа мандуулж, эзлэн авсан гэдгээ мэдэгдлээ.
Тус суурин нь Афганистаны муж аймгуудаас хамгийн сүүлчийн Талибанчуудын удирдлаганд ороогүй хэсэг байсан юм. Энэ явдлын дараа сөрөг хүчнийхэн нөгөө талын уулнаас тулалдах болно гэж мөн мэдэгдсэн байна.
Талибанчууд 1996-2001 онд төрийн удирдлагыг залж байхдаа Кабулаас хойд зүгт 70 милийн зайд орших Панжшир хэмээх энэхүү уул нурууд ихтэй газар нутгийг хэзээ ч удирдаж чадаагүй юм. Мөн 2001 оны Есдүгээр сарын 11-нд Нью-Йорк, Пентагонд хийсэн халдлагын дараа АНУ тэргүүтэй довтолгооны эхлэл болсон юм.
Талибаны дайчид Афганистаны Исламын Эмират улсын тугийг мандуулж буй дайчид, мөн тус улсын удирдагчидтай ярилцаж буй хүчнүүдийн тухай дүрс бичлэгийг онлайнаар нийтэлжээ.
Үндэсний эсэргүүцлийн фронт хэмээх сөрөг хүчний бүлэг Талибан мужийн бүхэл бүтэн мужийг эзлэн авсан гэх мэдээллийг албаныхан эсэргүүцсэн боловч тус бүс нутагт интернет, утасны үйлчилгээ тасарсан байгаа тул газар дээр нь болж буй үйл явдлын зөрчилтэй мэдээллүүдийг шалгахад хэцүү байгаа юм.
Дашрамд, ЗХУ-ын цэргүүд 1980-аад онд Афганистаныг эзлэн авахдаа дор хаяж есөн удаа нутаг дэвсгэр рүүгээ дайралт хийсэн боловч зөвхөн энэ хэсгийг л авч чадаагүй аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com