Жимми Лайгийн хэвлэл мэдээллийн компани Next Digital ням гаригт мэдээлэхдээ, дарангуйлал нь тус хэвлэл мэдээллийн компанийг ажиллах ямар ч аргагүй болголоо гэв. Ийнхүү хэдэн арван жилийн турш Хятадыг шүүмжилсэн нийтлэл хэвлүүлсэн тус компани үйл ажиллагаагаа зогсоох арга хэмжээ авчээ.
Компанийн ТУЗ-ийн мэдэгдэлд "Манай компанийг татан буулгахыг шаардаж, бид ажлаа өглөө" гэсэн байна. Үүсгэн байгуулагч, хяналтын хувьцаа эзэмшигч Лай нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэх хэргээр шоронд хоригдож байгаа нь Хонконгийн хэвлэн мэдээлэх салбарыг боомилж буйтай агаар нэг юм.
Түүний тэргүүлдэг сонин Apple Daily нь Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ардчиллыг дэмжигч тэргүүлэгч дуу хоолой байв. Гэвч Зургадугаар сард эрх баригчид компанийн зарим банкны дансыг царцааж, түүнийг хаахаас өөр аргагүйд хүргэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com