x

АНУ-ын Афганистанд явуулсан дайн албан ёсоор дууслаа

Өнгөрсөн долоо хоногийн олон улсын харилцааны нэг онцлох сэдэв нь Афганистаны дайн албан ёсоор дууссан үйл явдал байлаа. 

АНУ даваа гарагийн үдээс хойш Афганистанаас сүүлчийн цэргээ гаргаснаар тус улсад явуулсан терроризмын эсрэг 20 жилийн дайн дуусаж, Америк болон НАТО эвсэл Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусгалаа. 2001 оны Есдүгээр сарын 11-ний халдлагын үр дагавраар 20 жилийн өмнө АНУ болон НАТО эвсэл Афганистанд терроризмын эсрэг дайн эхлүүлж байсан. Тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушийн шийдвэрээр эхлүүлсэн энэ дайныг Америкийн түүхэн дэх хамгийн урт дайн гэж үздэг.

Судалгааны дүнгээр 20 жил үргэлжилсэн Афганы дайнд эвслийн орнуудын 1100 гаруй цэрэг, Афганы цэрэг энгийн иргэн нийт 100 гаруй мянган хүн амь насаа алдсан байна. 20 жилийн хугацаанд Америк дайны хугацаанд зөвхөн Афганы армийг сургах, зэвсэглэхэд 83 тэрбум доллар, нийт дайнд 1,5 их наяд доллар зарцуулжээ. Энэ хугацаанд Америк Талибаны засаглалыг унагаж, Хамид Карзайн тэргүүлсэн Засгийн газрыг байгуулж, 2011 онд Аль кайдагийн толгойлогч Осама Бин Ладеныг Пакистанд хөнөөсөн.

Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афган дахь цэргийнхээ тоог 100 мянгад хүргэж, дайны ажиллагааг дуусгах хэлэлцээ тэр үеэс эхэлсэн. Харин тус улсын Ерөнхийлөгч Трамп цэргээ гаргахаа 2017 онд зарлаж, 2021 оны 5 дугаар сард цэргээ гаргахаар 2020 оны эхээр Талибантай тохиролцоонд хүрсэн, Талибан уг тохиролцоонд Америкийн цэрэг рүү халдахгүй гэсэн амлалт өгч байсан.

Байден Ерөнхийлөгч цэргээ гаргах эцсийн хугацааг 8 дугаар сарын 31-н болгон сунгахаар шийдвэрлэсэн. Түүний тушаалын дагуу АНУ-ын зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яам Афганистанд үлдсэн цэргээ гаргах ажиллагааг сүүлийн нэг сар гаруйн хугацаанд маш хүнд нөхцөл байдал дунд явууллаа. Афганистаны төр засгийн эрхийг Исламын шашны дагуу барих ёстой гэсэн зарчимтай, исламын шашны хэт тулгуур үзэлтэй Талибан хөдөлгөөн Америкийн цэрэг гарах тов зарлагдсанаас хойш үндэсний армитайгаа байлдааны ажиллагааг идэвхтэй явуулснаар 8 дугаар сарын 14-нд нийслэл Кабулыг эзэлсэн. Афганы хуучин удирдлагууд эх орноосоо дүрвэж гараад явсан. Ингэснээр Афганистаны төр засаг талибан хөдөлгөөний мэдэлд шилжсэн юм. Үүний үр дагавраар Талибан хөдөлгөөний аюул занал нүүрлэлээ гэсэн болгоомжлолын дунд АНУ болон НАТО эвсэл Афганы армийг сургах, зөвлөх үүрэгтэй үлдсэн тодорхой тооны цэргээ маш богино хугацаанд гаргах зайлшгүй шаардлага тулгарсан юм.

Харамсалтай нь цэргээ агаараар тээвэрлэж гаргах ажиллагааны сүүлийн үе шатанд Афган дахь Исламын улс бүлэглэлийн салбар Кабулын нисэх буудалд халдлага үйлдэж, Афганы 180 гаруй иргэн, Америкийн зэвсэгт хүчний 13 алба хаагчийн амь насыг хохироосон. Энэ үйл явц бол олон улсын агаараар тээвэрлэх ажиллагааны түүхэн дэх хамгийн хүнд, хамгийн аюулгүй үйл явц байлаа гэж үзэж байна. Энэ хүнд нөхцөлд Америк болон НАТО-ийн орнууд сүүлийн нэг сар гаруйн хугацаанд афганаас цэрэг энгийн иргэн нийлсэн 100 гаруй мянган хүнийг аюулгүй авч гарлаа. Одоо Ойрхи Дорнод болон НАТО-ийн орнуудад түр орогнуулж байгаа Афганы дүрвэгчдийг тараан байрлуулах, дүрвэгч цагаачийн статус олгож Америк болон бусад хүлээн авагч улс руу шилжүүлэх үйл явц өрнөж байна. Афганаас Катарт шилжүүлсэн 57 мянга гаруй дүрвэгчийн гуравны нэгийг нь Америк руу, гуравны хоёрыг нь Европ дахь түр хоргодох байрууд руу нүүлгэн шилжүүлэхээр болж байна. Одоогоор Америкийн 200 орчим иргэн Афганистанд үлджээ. Төрийн департамент нь тэднийг аюулгүй эх оронд нь авч ирэх чиглэлд ажиллаж байна.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 17 цаг 2 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 17 цаг 37 мин Мүраками Харүкийг унших албатай юу 17 цаг 57 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 18 цаг 42 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 20 цаг 47 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 20 цаг 56 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 21 цаг 8 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 21 цаг 11 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 21 цаг 16 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 21 цаг 21 мин Инфляци 9 хувьд хүрлээ Уржигдар 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 2025-01-12 Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 2025-01-12 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 2025-01-12 Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 2025-01-12 Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 2025-01-12 Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 2025-01-12 Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top