Халдвар ихтэй Дельта хувилбар тархсаар байгаа тул хэд хэдэн улс энэ сараас эхлэн коронавирусийн эсрэг бүрэн вакцин хийлгэсэн хүмүүст нэмэлт тун өгч эхэлсэн билээ.
Чех улс сурталчилгааны кампанит ажлыг Есдүгээр сарын 20-нд эхлүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд тус улс 60-аас дээш насны хүмүүст нэмэлт тунг хийхийг зөвлөж байна. Мөн Франц, Герман ижил төстэй арга хэмжээ авахаар зэхэж байна.
Холбооны зохицуулагчид зөвшөөрсний дараа АНУ ирэх долоо хоногт хийх боломжтой хүмүүсд гурав дахь тунг хийж эхлэхээр төлөвлөжээ. Харин Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга гурав дахь тунг дархлааны систем маш их суларсан хүмүүст "аль болох хурдан" өгөх болно гэж мэдэгдсэн байна.
Израиль одоо 12-оос дээш насны вакцин хийлгэсэн хүмүүст өдөөгч санал болгож байна.
Баян чинээлэг улс орнуудад нэмэлт хөтөлбөрүүд өрнөдөг хэдий ч тэдэнд хэрэгтэй эсэх шинжлэх ухаан хараахан тодорхой болоогүй байгаа. Мэргэжилтнүүд дархлаа суларсан хүмүүст гурав дахь удаагийн тарилга хийх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа аж.
Баасан гаригт Европын Холбооны Эмийн зохицуулагч “Эрүүл мэндийн асуудалгүй, вакцинд хамрагдсан хүмүүст яаралтай тарилга хийх шаардлагагүй” гэж мэдэгджээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Pfizer-BioNTech вакцины 930,000 тунгийн эхний багцыг Хятадын талаас тараах ажлыг хэдэн сараар хойшлуулсны дараа Тайваньд иржээ.
-
Хойд Солонгос 2.97 сая Ковидын вакцины саналыг татгалзаж, оронд нь дэгдэлт нь илүү хүнд байгаа орнуудад явуулах ёстой гэж мэдэгдсэн байна.
-
Хонконгийн хамгийн том агаарын тээврийн Cathay Pacific компани вакцин хийлгээгүй нисэх багийн гишүүдэд сахилгын шийтгэл ногдуулжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com