Энэтхэгийн эдийн засгийн оны хоёрдугаар хагаст өснө гэж эдийн засагчид таамаглаж байна. Гэсэн хэдий ч тахал өвчний хохирлыг арилгахад хэдэн жил шаардагдах аж.
Зээлжих зэрэглэлийн агентлаг болох India Ratings-ийн мэдээлснээр эдийн засгийн гаралт энэ оны 4-р сараас 6-р сарын хооронд тахал өвчин дэгдэхээс өмнөх 2019 оны мөн үеийнхээс 9.2 хувиар бага байна гэж мэдээлжээ.
Түүнээс хойш сая сая хүн ажилгүй болсон байна.
Ямартай ч энэ жил өнгөрсөн жилийн зогсолтоос сайжирсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 4-р сараас 6-р сар хүртэл 20 хувиар өссөн гэж мягмар гаригийн орой гаргасан засгийн газрын тооцоолсноор мэдээлжээ.
Гэхдээ эдийн засагчид вакцинжуулалтын явц удаашралтай байгаагаас гадна вирусын дөрөв дэх давалгаа гарч болзошгүй байгаа нь эдийн засгийг сэргээхэд гай болох магадлалтай байгаад санаа зовж байгаа аж.
Коронавирус нь Энэтхэгийн залуу, хурдацтай хөгжиж буй ажиллах хүчийг ажлын байраар хангахад шаардагдах ихэнх эрч хүчийг үндсээр нь ганхуулсан юм. Ерөнхий сайд Нарендра Модид улс орноо авч явах дарамт нэмэгдэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com