x

Байден: Афганистанаас гарсан нь Америкийн хувьд хамгийн зөв шийдвэр байсан

Америкийн цэргүүдийг тээвэрлэж буй эцсийн тээврийн онгоц Кабулын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс нэг хоногийн дараа Ерөнхийлөгч Байден Афганистан дахь АНУ-ын дайныг зогсоох шийдвэрээ эрс хамгаалж, нүүлгэн шилжүүлэлтийг "онцгой амжилт" гэж нэрлэжээ.

Тэрээр Цагаан ордноос үг хэлэхдээ экс ерөнхийлөгч Дональд Трампыг Талибан бүлэглэлээс гарах гэрээ хэлэлцээрт түлхсэн гэж буруутгав.

Ерөнхийлөгч Байден "Энэ бол орхих эсвэл даамжрах хоёрын хоорондох жинхэнэ сонголт байсан. Би энэ дайныг хэзээ ч, үүрд сунгахгүй байсан. Энэ бол зөв шийдвэр, ухаалаг шийдвэр, Америкийн хувьд хамгийн зөв шийдвэр гэдэгт би итгэж байна" гэжээ.

Өчигдөр Кабулын нисэх онгоцны буудлын цардмалаас Талибаны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хорин жилийн тэмцэлдээ ялалт байгуулснаа зарласан юм.

Хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид нисэх онгоцны буудалтай танилцах үеэр афганчуудад баяр хүргэлээ. 

Тэрээр "Энэ ялалт нь бид бүгдэд хамаатай" гэжээ.

Гэвч олон афганчуудын хувьд энэ мөч ялалт шиг мэдрэгдэхгүй байгаа. Тэд хоол хүнс, мөнгөний хомсдол, террорист заналхийлэл, хүмүүнлэгийн хямралтай тэмцэж байна. Мөн тэд Талибаны хэрэглэж байсан дарангуйлах тактикууд бүрэн хүчин төгөлдөр болно гэж айж байна.

Талибанчууд паспорт, визтэй хүмүүсийг АНУ-ын эзлэн түрэмгийллийн үед ямар үүрэг гүйцэтгэснээс үл хамааран тус улсаас гарахыг зөвшөөрнө гэж амласан байгаа. Мөн Нисэх онгоцны буудлыг хэд хоногийн дотор нээхээр болжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 17 цаг 0 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 17 цаг 35 мин Мүраками Харүкийг унших албатай юу 17 цаг 55 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 18 цаг 40 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 20 цаг 46 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 20 цаг 54 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 21 цаг 6 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 21 цаг 9 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 21 цаг 15 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 21 цаг 19 мин Инфляци 9 хувьд хүрлээ Уржигдар 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 2025-01-12 Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 2025-01-12 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 2025-01-12 Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 2025-01-12 Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 2025-01-12 Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 2025-01-12 Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top