Цар тахалтай холбоотой бүтээгдэхүүний хомсдол түр зуурынх байх ёстой байсан. Гэвч улам бүр хоорондоо уялдаа холбоотой болж буй ертөнц тасалдлын долгионы нөлөөг мэдэрч байна.
Лос Анжелес хотод олон ачигчид ковид-19 холбоотой тусгаарлалтанд байгаа тул чингэлгүүд хоосон хэвээрээ байж, Айовад шар буурцаг Индонез рүү зөөгдөхгүйд хүрээд байна. Улмаар Зүүн Өмнөд Азид малын тэжээлийн хомсдол үүсч болзошгүй юм.
Металл эд анги, хуванцар болон бусад чухал орц, түүхий эдийг худалдан авч чадахгүй байгаа тул эрэлт хэрэгцээтэй байгаа хэдий ч дэлхийн бүх үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хязгаарлаж байна.
Мөн энэ сарын эхээр Тоёота компьютерийн чип дутагдсанаас болж дэлхийн автомашины үйлдвэрлэлээ 40 хувиар бууруулахаа мэдэгдсэн юм.
Инфляцийн төвшинд санаа зовж буй төв банкууд саатал хэр удаан үргэлжлэх вэ гэсэн гол асуултанд хариулж чадахгүй байна.
Нэгэн эдийн засагч "Энд жинхэнэ эргэлзээ байна. Хэвийн байдал дахиад нэг эсвэл хоёр жилийн дараа байж магадгүй" гэж хэллээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Европын Холбоо гишүүн орнууддаа коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй АНУ-аас ирсэн жуулчдыг зорчих хязгаарлалтыг сэргээхийг зөвлөж байна.
-
Америкийн компаниудын ажилчдаа бүрэн вакцинжуулалсан бол оффис руугаа ирж болно гэв.
-
Берлин хотын галт тэргэнд байгаа хүмүүст вакцин хийлгэхийг санал болгожээ.
-
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид мягмар гаригт 1290 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өдөрт тохиолдсон дээд тоо боллоо.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com