Хойд Солонгос Йонбён дахь плутони үйлдвэрлэдэг реакторынхаа үйл ажиллагааг сэргээсэн бололтой, ингэснээр тус улс цөмийн зэвсгийн зэвсгээ өргөжүүлэх боломжтой болно гэж НҮБ-ын атомын агентлаг мэдээлжээ.
Хойд Солонгосын цөмийн үйл ажиллагааны талаар тус агентлагийн жил тутмын тайланд тусгасан энэхүү үйл явдал нь Афганистанаас АНУ-ыг аюултай байдлаар гаргаж, Ираны цөмийн хөтөлбөрийн тухай 2015 оны хэлэлцээрийг сэргээх талаар зогссон байсан хэлэлцээг хийхтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Байдены гадаад бодлогын хөтөлбөрт шинэ сорилт болж байна.
Олон улсын атомын энергийн агентлагийн тайланд "Долдугаар сарын эхэн үеэс эхлэн реакторын үйл ажиллагаатай нийцсэн хөргөлтийн усыг гадагшлуулах зэрэг шинж тэмдэг илэрсэн” гэж тусгажээ.
Ёнбёны реактор 2018 оны Арванхоёрдугаар сараас 2021 оны Долдугаар сарын эхэн хүртэл идэвхгүй байсан бололтой. Энэхүү реакторыг одоо ашиглаж байгаа шинж тэмдэг нь Хойд Солонгос ойролцоох лабораторийг ашиглан өмнө нь реактороос гаргаж авсан хуучин түлшнээс плутониумыг ялгаж байгааг илтгэж байна.
Хойд Солонгосоосын энэхүү үйл явдалд маш их эмзэглэж байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн гэж тодорхойлжээ.
Б.Бүжлхамаа
www.wsj.com