Ням гаригт Айда хар салхи Луизиана мужид хүрчээ.
Энэхүү шуурга Катрина хар салхи газар авснаас хойш яг 16 жилийн дараа Нью Орлеан хотод дэгдэх төлөвтэй байна. Айда бол 2005 оноос хойш бүс нутаг руу довтолсон хамгийн хүчирхэг шуурга юм.
Айдагийн шуурганы нөлөө Катринагийнхаас арай бага байх төлөвтэй байгаа ч Айда салхи, бороо илүү хүчтэй байх төлөвтэй байна. Энэхүү шуурга нь Катринагийн арын түвшний системийг сайжруулах туршилт болж ч болох юм.
Зарим газарт Айдагаас гарсан далайн түрлэг 16 фут хүртэл өндөр байж магадгүй гэжээ. Албаны хүмүүс нүүлгэн шилжүүлэхэд хэтэрхий оройтсон тул оршин суугчдыг хорогдох байр олохыг уриалав.
Катринагийн үеэр хотын эмнэлгүүд ус, өвчтөнүүдээр дүүрсэн юм. Харин одоо тэд коронавирусийн тахал дахин сэргэж байгаагаас болж илүүтэйгээр шаналж байна.
Шуурга Атлантын далайн гадаргуу ер бусын дулаарсантай холбоотойгоор хурдан ширүүссэн гэж албаныхан мөн мэдээлэв.
2020 онд атлантын далайн шуурганы улирал хамгийн их ачаалалтай байсан бөгөөд Луизиана хоёр хар салхинд өртсөн хүнд цохилтоосоо эргэн сэргэх гэж оролдсоор байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com