Хятад улс ажилчдаа хэт их ажиллуулдаг компаниудад анхааруулга өглөө.
Өнгөрсөн пүрэв гаригт тус улсын дээд шүүхээс Хятадад түгээмэл хэрэглэгддэг "996" гэж нэрлэдэг өглөөний 09:00 цагаас оройны 21:00 цаг хүртэл ажилладаг практикийг буруушаасан байна.
Долоо хоногийн зургаан өдөр нь ийм цагаар ажиллах үзэгдэл тус улсын томоохон технологийн компаниуд, гарааны бизнесүүд болон бусад хувийн бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл байдаг.
"Сүүлийн үед зарим салбарт хэт их цагаар ажиллах нь ихээхэн анхаарал татаж байна" гэж Ардын дээд шүүх Хүний нөөцийн болон нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдэгдэлдээ бичжээ. Мөн ажилчид амсхийх болон амрах эрхтэй байдаг бөгөөд ажлын цагийн үндэсний системийг дагаж мөрдөх нь ажил олгогчдын хууль ёсны үүрэг юм гэж бичжээ.
Хөдөлмөрийн дүрмийг зөрчсөн төрөл бүрийн салбарын компаниудын хэд хэдэн жишээг иш татсан бөгөөд үүнд нэрээ нууцалсан шуудангийн компани ажилтнуудаа 996 цаг ажиллах ёстой гэж зааварчилсан байсан аж.
Шүүхээс ажилчдад ийм их ажил хийхийг хэлснээр "ажлын цагийн дээд хязгаарыг уртасгах тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүйд тооцох ёстой" гэж мэдэгджээ.
Хэт их ажиллах соёлын эсрэг олон нийтийн эсэргүүцэл шинэ зүйл биш юм. Алибаба (BABA)-г үүсгэн байгуулагч Жэк Ма хоёр жилийн өмнө 996 соёлыг "асар их адислал" гэж нэрлэснийхээ дараа Хятадад маш их шүүмжлэлд өртөж байсан юм. Мөн Хятадын хөдөлмөрийн хуулиар ажилчдыг удаан хугацаагаар ажиллахыг хориглосон байдаг.
Гэхдээ тус улсын дээд шүүхийн гаргасан хамгийн сүүлийн энэхүү тогтоол нь үнэндээ Хятадад хувийн бизнесийг асар ихээр нухчин дарж, хүчирхэг корпорациудын нөлөөг хязгаарлахын тулд шинэ журам, торгууль ногдуулж эхэлж байгаатай холбоотой гэв. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, боловсролын тэгш бус байдлыг арилгах, нийгмийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ши Жиньпин дарга болон бусад дээд албан тушаалтнууд энэхүү хатуу арга хэмжээг зөвтгөжээ.
Б.Бүжлхамаа
www.cnn.com