Баруун эрэг болон бүслэгдсэн Газа нутгийн зурваст Палестины эрх баригчид хэдэн сарын турш Ковид-19 вакцины тунг авахын тулд тэмцэж байв. Гэвч тэд вакцин хийж эхэлсэн ч хуурамч мэдээллээс болж иргэдийн дунд эргэлзээ их байна.
Тус нутгийн баруун эрэгт хамрагдах иргэдийн 37 хувь нь, Газа нутгийн 18 хувь нь дор хаяж нэг тун авсан гэж Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Палестины засаг захиргаа, Хамас - Газаг захирдаг зэвсэгт бүлэглэл хүний эрхийг хамгаалагчдын сануулгыг үл харгалзан төрийн албан хаагчдад вакцин хийлгэх үүрэг өгчээ.
Харин Газад олон нийттэй шууд харьцдаг хувийн хэвшлийн ажилчдыг мөн вакцинжуулах ёстой гэсэн байна. Засгийн газраас хамгийн их ажил олгодог Баруун эрэгт засгийн газрын захиалгын дараа вакцинжуулалтын тоо нэмэгдсэн гэж албаны хүмүүс мөн мэдээлжээ.
Тус улсын шинэ халдварын тоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхүйц өсч, пүрэв гаригт 868, баасан гаригт 1021 болж өдөрт тохиолдсон хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Сүүлийн хоёр долоо хоногт хоёр нутаг дэвсгэрт эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо бараг гурав дахин нэмэгдсэн аж.
Дэлхийн бусад хэсэгт ковид19-тай холбоотой:
-
Энэтхэгт хамрагдах боломжтой хүн амын талаас илүү хувь нь дор хаяж нэг тун вакцин авчээ.
-
Европын Холбоо гишүүн орнуудад АНУ-аас ирсэн хүмүүсийн аялалын хязгаарлалтыг сэргээх ёстой гэж зөвлөж байна.
-
Том хэмжээний судалгаагаар хүмүүс AstraZeneca эсвэл Pfizer-BioNTech вакцин хийлгэснээс гэхээс илүүтэйгээр коронавирусийн халдварын улмаас цус бүлэгнэлтийн эрсдэл өндөр байгаа нь тогтоогджээ.
-
Мьянмарын цэргийн дээд албан тушаалтан буюу хунтагийн хэвлэлийн төлөөлөгч рохинжа иргэдийг вакцинд хамруулна гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com