Наймдугаар сарын 31-ээс өмнө Афганистанаас аль болох олон хүнийг нүүлгэн шилжүүлэхийг оролдож буй яг энэ үед "цаг" афганчуудын хамгийн том дайсан болж байна.
АНУ болон холбоотнуудын нисэх онгоцууд өнгөрсөн 24 цагийн дотор Кабулаас 19,200 хүнийг нисгэсэн тухай албаны хүмүүс лхагва гаригт мэдээллээ. Гэхдээ АНУ-ын 1500 орчим иргэн үлдсэн гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдээлсэн байна. Мөн тусгай виз авах эрхтэй хэдэн арван мянган афганчууд хүлээж байгаа аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар хэдэн зуун мянган афганчууд үлдвэл Афганистаны аюулгүй байдлын хүчин, засгийн газрын албан хаагчид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид талибуудын гарт үрэгдэх болно.
АНУ нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа эрчимжүүлэхтэй зэрэгцэн гарч буй хамгийн том аюул бол Исламын улс Хорасан буюу ISIS-K бүлэглэл болоод байна.
Талибаны төлөөлөгч байлдагчдыг эмэгтэйчүүдтэй сайн харьцах талаар төдийлөн сургаагүй тул тэднийг гэртээ үлдсэн нь дээр шүү гэж анхааруулж байгаа аж.
Германд канцлер Ангела Меркель эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ундны цэвэр ус авах боломжийг сайжруулах зэрэг дэвшилтийг хадгалахын тулд талибуудтай яриа хэлэлцээ хийхийг уриалав.
Мөн лхагва гаригт Афганистанаас дүрвэсэн 51 хүн Уганда улсад газардсан гэж эрх баригчид мэдэгдсэн бөгөөд энэ тавин нэгэн хүн Африк тивд газардсан хамгийн эхний хүмүүс боллоо.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com