Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный шоронгоос өгсөн анхны ярилцлагадаа улс төрийн хоригдлуудад үзүүлэх сэтгэлзүйн дарамтыг тайлбарлаж мөн "Путины дэглэм" мөдхөн нуран унах болно гэжээ.
Тэрээр “Та бүгд Хятадын жагсагчид шиг жагсдаг, хаа сайгүй видео камер өлгөдөг хятадын хөдөлмөрийн лагерь шиг зүйлийг төсөөлөх хэрэгтэй. Байнгын хяналт, араас нь хөөцөлддөг тийм соёл” гэж The Times сонинтой бичгээр харилцжээ.
Алексей Навальный Оросын төрийн телевизийг өдөрт найман цаг үзэхээс өөр аргагүй болдог бөгөөд энэ нь хүнд хөдөлмөрийг орлох мэдлэг олгох хөтөлбөрийн нэг хэсэг юм гэсэн байна. Энэ хугацаанд өөр зүйл хийхийг хориглодог талаар мөн дурьджээ. Хэрэв телевиз үзэхгүй бол тэр шоронгийн хашааг шүүрдэж, камерт байгаа захидлуудыг уншиж, бусад хоригдлуудтай зууш бэлтгэх ажил хийдэг гэжээ.
Нөхцөл байдлаа үл харгалзан Навальный Орост өөрчлөлт хийх хэтийн зорилготой байгаагаа мөн бичжээ. Тэрээр "Энэ алдааг эрт орой хэзээ нэгэн цагт засч, Орос улс ардчилсан, Европын хөгжлийн зам руу шилжих болно. Хүмүүс үүнийг л хүсч байгаа учраас л тэр" гэжээ.
Навальный хоёр жилийн хорих ял эдэлж байгаа бөгөөд түүнийг Москвагийн зүүн хэсэгт орших шорон руу шилжүүлж магадгүй юм. Тэрээр асуултуудад бичгээр хариулт өгсөн бөгөөд гараар бичсэн 54 хуудас нь түүний хамгийн дэлгэрэнгүй, өргөн хүрээний хариулт болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com