x

Хятадын сургуулиуд "Ши Жиньпиний бодол"-ыг сургалтын хөтөлбөртөө оруулжээ

Хятад улс үндэсний сургалтын хөтөлбөртөө БНХАУ-ын даргын улс төрийн үзэл суртлыг нэвтрүүлэх аж.

"Ши Жиньпиний бодол" нь "өсвөр насныханд марксист итгэл үнэмшлийг бий болгоход тусална" гэж Боловсролын яамнаас шинэ удирдамжид дурджээ.

Энэхүү үзэл суртлыг бага сургуулиас их сургууль хүртэлх хичээлд нь тусгах аж.

Энэ бол БНХАУ-ыг удирдагч Ши-гийн нийгмийн янз бүрийн салбарт эрх баригч Хятадын Коммунист намын үүргийг нэгтгэх хамгийн сүүлд хийсэн оролдлого болж байна.

Яамнаас гаргасан мэдэгдэлд "социализмыг бүтээгч, залгамжлагчдыг ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүйн бүх тал дээр төлөвшүүлэх" зорилготой гэжээ.

Удирдамжид "Хөдөлмөрч сэтгэлгээгээг төлөвшүүлэх" хөдөлмөрийн боловсрол, үндэсний аюулгүй байдлын талаарх боловсролыг тусгасан болно гэсэн байна.

2018 онд Хятадын дээд байгууллага "Ши Жиньпиний үзэл санааг" ​​үндсэн хуулиндаа тусгаэ байв.

Түүнээс хойш энэ нь зарим их дээд сургуулиудад болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа, цугларалтыг зохион байгуулдаг улс төрийн залуучуудын жигүүрүүдийн дунд хэрэгжиж эхэлсэн байна.

"Ши Жиньпиний бодол" нь коммунист үзэл санааг онцолсон 14 үндсэн зарчимтай бөгөөд мөн:

  •  "Бүрэн, гүнзгий шинэчлэл", "шинэ хөгжиж буй санаа"-ыг уриал.

  •  "Хүн ба байгаль хоёрын хооронд эв найртай амьдрах" гэж амла.

  •  "Ардын арми дээр намын үнэмлэхүй эрх мэдэл"-ийг онцлон тэмдэглэ.

  • "Нэг улс хоёр систем", эх оронтойгоо нэгдэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэ зэрэг үзэл орсон байдаг байна.

Гэсэн хэдий ч шинэ удирдамж нь илүү өргөн хүрээг хамарсан хувилбар ажээ.

"Бага сургуулиуд нь эх орон, Хятадын Коммунист нам, социализмыг хайрлах сэтгэлийг төлөвшүүлэхэд чиглэнэ. Харин дунд ангид сурагчдын улс төрийн анхан шатны дүгнэлт, үзэл бодлыг бий болгоход туслахын тулд ойлголтын туршлага, мэдлэг судлалын хослолыг анхаарч үзэх болно" гэж төрийн хэвлэл мэдээлжээ.

Мөн "Коллежид онолын сэтгэлгээг бий болгоход илүү их анхаарал хандуулах болно" гэж нэмжээ.

Тус яам нь намын удирдлага, үндэсний батлан ​​хамгаалах боловсрол зэрэг сэдвүүдийг сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна гэж Боловсролын яамны ажилтан Тиан Хуйшен Global Times-д ярьжээ.

Өмнөх Хятадын удирдагчид намын үндсэн дүрэм, сэтгэлгээнд тусгагдсан өөрсдийн улс төрийн үзэл баримтлалыг гаргаж ирсэн.

Гэхдээ намын үүсгэн байгуулагч Мао Зэдунаас өөр хэн ч үзэл суртлаа "бодол" гэж тодорхойлж байгаагүй байна.

А.Долгор 

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 18 цаг 32 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 19 цаг 7 мин Мүраками Харүкийг унших албатай юу 19 цаг 27 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 20 цаг 12 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 22 цаг 17 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 22 цаг 26 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 22 цаг 38 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 22 цаг 41 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 22 цаг 46 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 22 цаг 50 мин Инфляци 9 хувьд хүрлээ Уржигдар 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 2025-01-12 Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 2025-01-12 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 2025-01-12 Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 2025-01-12 Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 2025-01-12 Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 2025-01-12 Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Мүраками Харүкийг унших албатай юу Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top