Индонез улс дэлхийн хамгийн хэцүүхэн дэгдэлтийг мэдэрснээс хойш ердөө нэг сарын дараа нийслэл Жакарта хот дахь хязгаарлалтаа цуцаллаа.
Долдугаар сарын дундуур халдварын тоо дээд цэгтээ хүрснээс хойш одоо буцаад 78 хувиар буурсан тул тус улсын зарим хэсэгт байрлах ресторан, худалдааны төвүүд болон мөргөл үйлдэх газруудад цөөн тооны хүмүүст үүд хаалгаа нээхийг зөвшөөрсөн аж.
Гэсэн хэдий ч хүн амын ердөө 12 хувь нь бүрэн вакцинжуулалтанд хамрагдсан бөгөөд тус улсад өдөрт дунджаар 1000 гаруй хүн вирусын улмаас нас барсан хэвээр байна.
Гэхдээ өдөрт хийгдэх шинжилгээ буурсан тул мэдээлэл буруу байж магадгүйг ажиглагчид анхааруулав.
Дэлхийн эрүүл мэндийн агентлаг өнгөрсөн долоо хоногт тус улсын зарим хэсэгт дэгдэлт тасралтгүй үргэлжилж байгааг онцолж "Өвчлөл тасралтгүй нэмэгдэх тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж мэдэгджээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Филиппиний хамгийн том улсын эмнэлэг нь коронавирусийн өвчтнүүдийн урсгалд дарагдсан тул түргэн тусламжийн өрөөнүүдээ түр хаажээ.
-
Ковид-19-ийн тохиолдол нэмэгдсэн Гаити, Косово, Ливан, Марокко, Багам, Гэгээн Мартин руу аялахаас зайлсхийхийг АНУ зөвлөж байна.
-
АНУ-ын консулын газрууд Тав, Зургадугаар сард 117,000 орчим гадаад оюутны визийг зөвшөөрсөн нь тахлын өмнөх түвшний 90 орчим хувийг эзэлж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com