Вьетнамын Ханой дахь АНУ-ын элчин сайдын яамнаас "саяхан тохиолдсон эрүүл мэндийн гэнэтийн өвчний талаар мэдээлж байна" гэсэн мэдэгдэл хийсний дараа Дэд ерөнхийлөгч Камала Харрис Вьетнам руу хийх айлчлалаа хэдэн цагаар хойшлууллаа.
Вьетнамд гараад буй Гаванагийн синдром гэдэг нь гэнэтхэн өвтгөчихдөг нууцлаг синдромыг хэлдэг аж.
"Үдээс хойш дэд ерөнхийлөгчийн аялалын төлөөлөгчид Сингапураас явахаа хойшлуулсан. Дэд ерөнхийлөгчийн албанд Вьетнамын Ханой хотод саяхан тохиолдсон байж болзошгүй эрүүл мэндийн гэнэтийн ослын талаар мэдээлсэн. Дэд Ерөнхийлөгчийн аялалд нягт нямбай үнэлгээ хийсний дараа үргэлжлүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ" гэж Ханой дахь АНУ-ын ЭСЯ -ны хэвлэлийн төлөөлөгч Рачаэл Чен мэдэгдэлдээ дурджээ.
Хоёрдугаар нисэх хүчний онгоцонд багтсан Харрисын ерөнхий хэвлэлийн төлөөлөгч Симоне Сандерс сэтгүүлчдэд хэлэхдээ "Харрис сайн байна, бүх зүйл хяналтанд байна, маргааш Ханой хотод уулзахыг тэсэн ядан хүлээж байна" гэж байснаа хэдхэн цагийн дараа нислэгээ хойшлуулсан тухайгаа "Энэ нь дэд ерөнхийлөгчийн эрүүл мэндтэй ямар ч холбоогүй юм" гэж тайлбарлажээ.
Харрис эцэст нь орон нутгийн цагаар гурван цаг гаруй саатсаны дараа Сингапурын Пая Лебар агаарын баазаас 19:32 цагт хөөрсөн байна.
А.Долгор