Газар ба далайн гадаргын ерөнхий хэм нь ХХ зууны дундаж хэмээс Цельсийн 0,93 градусаар дээгүүр байжээ. Өнгөрсөн долоодугаар сар ажиглалтын түүхэнд хамгийн дулаан байсан тухай АНУ-ын Далай ба агаар мандлын судлалын Үндэсний алба мэдээллээ.
Уг албаны мэдээгээр, ХХ зууны дундаж Цельсийн 15,8 градусаас долоодугаар сар 0,93 градусаар дулаан болсон гэлээ.. Тус алба нь 1880 оноос эхлэн ажиглалтыг явуулж байгаа аж.
Өмнөх дээд үзүүлэлтийн температур 2016 оны долоодугаар сард бүртгэгдээд тэр үзүүлэлт нь өмнөх хоёр жилд давтагдсан байна.
Энэ жилийн долоодугаар сар Азид хамгийн халуун, Европт үзүүлэлтээрээ (дээд үзүүлэлт нь 2018 он) хоёрт орсон байна. Хойд болон Өмнөд Америк, Далайн бүс, Африкт өнгөрсөн сар хамгийн өндөр үзүүлэлтэй эхний аравт багтжээ.
М.ЦОГТ