1968 оны Хоёрдугаар сарын 12-нд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн анги Вьетнамын төв хэсэгт орших Пхонг Нхи, Пхонг Нхут тосгонд олон хүний аминд хүрсэн. Одоо энэ цуст дайралтаас амьд үлдсэн хүмүүс Өмнөд Солонгосын шүүхэд ийм төрлийн анхны нэхэмжлэл гарган Сөүлээс нөхөн төлбөр нэхэж байна.
АНУ-ын цэргүүдтэй тулалдаж асан Өмнөд Солонгосын цэргүүд Вьетнам иргэдийг бөөнөөр хөнөөсөн гэсэн цуу яриа удаан хугацаанд байсаар ирсэн. Гэхдээ өнгөрсөн цэргийн дарангуйллын үед энэ сэдвийг хэлэлцэх нь хориотой байжээ.
Хэдийгээр Өмнөд Солонгос дайны үеийн бүртгэлд иргэний амь насыг хөнөөсөн гэх ямар ч нотлох баримт олоогүй гэдгээ баталж байгаа ч тус улсын зарим хууль тогтоогчид болон иргэний бүлгүүд уг мэдэгдлийг шалгах тусгай хууль гаргахыг шаардаж байгаа аж.
Тэд АНУ-ын мөрдөн байцаагчид "дайны гэмт хэрэг үйлдсэн байх магадлал өндөр байсан" гэж дүгнэсний дараа цэргийн бүртгэлийг нууцын зэрэглэлээс хассан болохыг онцолжээ.
61 настай Нгуен Тхи Тханх тэр үеэр шархадсан бөгөөд ээж, эгч, дүү зэрэг таван хамаатан саднаа алдсан байна. Тэрээр "Өмнөд Солонгосын засгийн газар манай тосгонд нэг ч удаа эргэж ирээгүй, юу болсныг нэг ч удаа асуугаагүй" гэж яриандаа дурджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com