Кабул Талибан бүлэглэлд бууж өгөхөөс хэдэн долоо хоногийн өмнө долоо хоног бүр хэдэн арван мянган афганчууд эх орноосоо дүрвэж байжээ. Тэдний олонх нь Европыг зорих гэж найдаж Иран даяар 1400 миль аялсан байна. Гэвч цагаачлагч олон мянган афганчууд бөөнөөрөө Туркийн хил дээр эрс эсэргүүцэлтэй тулгарчээ.
Долдугаар сард болсон ганц удаагийн ажиллагааны хүрээнд Турк рүү нэвтэрсэн 1400 гаруй афганчуудыг Туркийн цагдаа нар бөөгнөрүүлж, буцаасан нь дүрвэгсдийн тухай олон улсын конвенцийг зөрчсөн гэж хуульчид үзэж байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн ням гаригт Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярьжээ.
Тэрээр "Манай улс нь нэмэлт ачааг үүрч чадахгүй" гэж анхааруулжээ.
Европын нэгэн адил Туркийн олон нийтийн сэтгэл санаа цагаачид, дүрвэгсдийн эсрэг эргэж, Туркийн эдийн засаг хүндэрсэн тул улс төрийн халуун сэдэв болоод байна.
Үүнээс гадна Австрали улс афган дүрвэгсдийг усан онгоцоор зорчихыг хориглох зорилгоор сурталчилгааны кампанит ажил эхлүүлжээ.
АНУ-ын арми 24 цагийн дотор Кабулын нисэх онгоцны буудлаас 11,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн нь 8-р сарын 14-ний өдрөөс хойш нийт 37,000 хүн болоод байна. АНУ-ын дэмжлэгтэйгээр явах нислэгийн хурдыг эрс нэмэгдүүлж чаджээ.
АНУ-ын зарим хуучин албан тушаалтнууд 2001 онд Талибантай хэлэлцээ хийх боломжийг алдсан туршлагаа эргэн харж дахин судалж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com