Пентагоноос арилжааны зургаан агаарын тээврийн компанид зорчигч тээврийн онгоцноосоо Афганистан руу илгээхийг тушаажээ. Кабул хотыг талибууд эзлэн авсантай холбоотой америкчууд болон тэдэнтэй холбоотой афгануудыг нүүлгэн шилжүүлэх ажил нэмэгдсэн тул тус улсад байгаа америкийн цэргийнхэнд олон агаарын хөлөг хэрэг болоод байгаа.
Кабулаас нүүлгэн шилжүүлсэн афгануудыг Ойрхи Дорнод дахь баазуудад түр байрлуулж, Европ руу, дараа нь АНУ руу хүргэх аж.
Ерөнхийлөгч Байден ням гаригт Цагаан ордонд хэлсэн үгэндээ энэ ажиллагаа ахиц дэвшил гарч байгааг онцлон, Наймдугаар сарын 14-ний өдрөөс хойш 28,000 орчим хүнийг АНУ болон эвслийн нисэх онгоцууд, тэр дундаа иргэний дүрмээр нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдэв.
Тэрээр "Кабулаас олон мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх нь хэзээ эхэлсэн, хэрхэн үргэлжлэх нь хамаагүй гагцхүү хэцүү байх нь тодорхой. Телевизээр харж буй сэтгэл эмзэглүүлсэн зураг, өвдөлт, хохиролгүйгээр энэ олон хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга байхгүй" гэжээ.
Кабулын нисэх онгоцны буудал дээр хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүсийн хөлний урсгалд хүмүүс чирэгдэж, тэр дундаа нялх хүүхдийг хөнөөжээ. АНУ-ын эрх баригчид "Талибан" хөдөлгөөний "Исламын улс" бүлэглэлийн өрсөлдөгчид халдлага үйлдэж болзошгүйг анхааруулжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com