Австралид "дельта" хувилбар орон даяар тархсаар байгаа тул энэ сарын сүүлээр цуцлахаар төлөвлөж байсан Сидней дэх хөл хориог Есдүгээр сарын 30 хүртэл сунгалаа.
Бямба гаригт Мельбурныг багтаасан Виктория мужийн Ерөнхий сайд коронавирусийн шинэ тохиолдол илэрсний дараа хотоос бүх муж руу гарах хөл хориог сунгав.
Энэ мэдэгдлийн орой нь 4000 гаруй хүн Ковидын хязгаарлалтын эсрэг жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар Мелбурн хотод цугларсан жагсагчдыг тараахын тулд үрлэн буу, чинжүү цацах зэрэг "үхлийн бус сонголтууд"-ыг анх удаа ашиглажээ.
Сидней хотод дэгдэлт Зургадугаар сарын дунд үеэс эхэлснээс хойш 10,000 гаруй халдвар бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт батлагдаж бүртгэгдсэн тохиолдлын тоо 400-аас 600-аад болж өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт холбооны Засгийн газар 16-аас дээш насны бүх Австраличуудад вакцин хийж эхэлсэн. Таймс сонины мэдээллээр хүн амын 23 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан байна.
А.Долгор