Америкийн цэргүүд Афганистанаас гармагц өмнө нэг удаа Афганистаныг эзлэн авч байсан Талибанчууд Кабулыг болон ерөнхийлөгчийн ордныг эзлэн авахад ердөө долоо хоног орчим хугацаа шаардагдлаа.
Гэхдээ булаан авах хамгийн хялбар хэсэг байж магадгүй юм. Энэ долоо хоногт АНУ-ын засгийн газар Афганистаны Америкийн банкны данс дахь бүх хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд үүнд Нью Йоркийн хадгаламжинд байрлах ойролцоогоор 1.25 тэрбум долларын алт багтсан байна.
Үүний үр дүнд Талибанчууд гадаадад байгаа Афганистаны нөөцийн дийлэнх хэсгийг буюу олон жилийн турш хүчгүй болсныхоо дараа дахин зэвсэглэх эсвэл чухал ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн импортлох шаардлагатай байгаа мөнгөнд хүрч чадахгүй байна. Кабул хот нуран унахтай зэрэгцэн Афганистаны төв банкны ажилтнуудын нэг /ажиллаж байсан/ "Талибанчууд Афганистаны 10 тэрбум долларын олон улсын нөөцийн 0.1-0.2 хувийг л авах боломжтой" гэж Твиттер хуудсандаа бичжээ.
Гэхдээ эдгээр хязгааргүй хориг арга хэмжээ нь Талибан бүлэглэлийг хүний эрхийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх эсвэл хүчирхийллээс татгалзахад ихээхэн хөшүүрэг болно гэж найдаж байгаа нь хэт өөдрөг үзэл мэт.
Энэ нь нэг талаар Афганистан дэлхийн санхүүгийн системд анхнаасаа гүн гүнзгий нэгдэж байгаагүйтэй холбоотой юм. Тэндхийн эдийн засаг нь ихэвчлэн албан бус эдийн засагтай байдаг. Энэ нь зөвхөн хар тамхины наймаанаас олсон бэлэн мөнгөөр зогсохгүй Афганистанаар худалдааны замаар дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнийг зөвшөөрөхийн тулд татвар болгон нэмэгдүүлсэн татаасаас мөн тодорхой хэмжээ нь бүрддэг аж. Хятад эсвэл Орос зэрэг бусад баян гүрнүүд Афганистаны ашигт малтмалын нөөц болон бусад стратегийн өмч хөрөнгийг олж авахын тулд Талибаныг санхүүжүүлэхэд (эсвэл ядаж хүний эрхийнхээ байдлыг үл тоомсорлоход) илүү бэлэн байж магадгүй юм.
Афганистаны иргэд дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтаж, хүнд амьдралтай амьдарч байна. Дэлхийн банкны мэдээлснээр 2020 онд Ковидын улмаас эдийн засгийн уналт үүсэхэд гадаадын тусламж тус улсын ДНБ-ий 43 орчим хувийг эзэлж байжээ. Энэхүү тусламжгүйгээр, Талибаны үед бүр ч ил тод бус эдийн засагтай болсноор хамгийн их зовж шаналж буй хүмүүс урьдын адил Афганистаны ард түмэн байх болно.
Б.Бүжлхамаа