Бямба гаригт Гаитид болсон 7.2 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 1900 хүрч, 10 мянга гаруй хүн бэртэж гэмтжээ. Цахим хуудсанд тавигдсан гэрэл зургууд нь сүйрлийг харуулж байна.
Тирак тосгон шиг тус улсын зарим алслагдмал хэсэгт тусламж очиход хүнд байна. Тэнд сүм нурсны улмаас дор хаяж 20 хүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Газар хөдлөлтөөс хоёр гуравхан хоногийн дараа Грейс хар салхи хөдөлж аврах ажиллагааг улам хүндрүүлж байна.
Гэр бүлийн гишүүнээ, байшингаа алдсан Тойрак хотын 66 настай тариачин эр "Бид хөөрхий өөрөө өөрсдийгөө л гэж байна. Бид ганцаараа л байна" гэж хэлжээ.
А.Долгор