Вашингтоны Конгрессын номын сангийн гадна пикап ачааны машинд тэсрэх бөмбөг тавьсан гэж мэдүүлсэн нэгэн хүн пүрэв гаригт цагдаа нарт бууж өгч, хэдэн цагийн турш хэлэлцээ хийж, тухайн бүс нутгийн засгийн газрын хэд хэдэн байрыг нүүлгэн шилжүүлжээ.
Энэ хүн пүрэв гаригийн өглөө машинаа Конгрессын номын сангийн явган хүний зам руу харуулан зогсоосон байна. Цагдаа нарыг очиход мань эр тэсрэх бөмбөгтэй гэсэн аж.
Тухайн үед офицер гарыг нь дагуулж хартал үнэхээр л гартаа тэсрэх бөмбөг мэт зүйл атгасан байж. Офицер "Тэр хүний барьж байгаа зүйл яг тэсрэх бөмбөг мөн үү үгүй юу гэдэг нь тодорхойгүй байсан" гэжээ.
Албаны хүмүүс түүнийг 50 орчим настай Флойд Рэй Роузберри хэмээж тодорхойлсон бөгөөд түүнийг засгийн газрын эсрэг үймээн дэгдээх гэж байгаа хэмээн мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com