Өнгөрсөн бямба гаригт Гаитигийн баруун өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас дор хаяж 304 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан гэж мэдээллээ.
Карибын тэнгисийн ядуу үндэстэнд тохиолдсон хамгийн сүүлийн эмгэнэлт явдлын улмаас сүм, зочид буудал, сургууль, байшин нурангид даруулсныг эрх баригчид мөн мэдэгдэв.
Хамгийн хүчтэй нь 7.2 магнитудынх байсан бөгөөд үүний дараа хэд хэдэн удаа газар хөдлөлт болсон байна.
Уг байгалийн гамшиг нь Куб, Ямайка зэрэг алс холын бүсэд 11 жилийн өмнө болсон 7 баллын хүчтэй газар хөдлөлтөөс ч илүү хүчтэй байсан юм.
Орон нутгийн цагаар өглөөний 8:30 цагийн орчимд болсон энэ явдал нийслэлээс нэлээд хол зайд болжээ. Порт-о-Пренс хотод газар хөдөль хүчтэй мэдрэгдсэн боловч томоохон хохирол учруулаагүй байна.
Гэсэн хэдий ч Гаитигийн Иргэний хамгаалалтын алба урьдчилсан байдлаар 304 хүн амиа алдаж, дор хаяж 1800 хүн шархадсан, олон хүн ор сураггүй байна гэж мэдэгджээ. Онцгой байдлын баг болон энгийн иргэдийн аврах ажиллагааны урьдчилсан ажиллагаа нь олон хүнийг дарагдлаас гаргаж авах боломжийг олгосон юм.
Дор хаяж 949 байшин, долоон сүм, хоёр зочид буудал, гурван сургууль нурсан гэж мэдэгджээ. Боомт, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны дэд бүтцэд томоохон хохирол учраагүй ч 723 байшин, нэг шорон, гурван эрүүл мэндийн төв, долоон сургууль гэмтсэн байна.
Гамшгийн хохирлыг судлахаар бүс нутгийн дээгүүр ниссэн Ерөнхий сайд Ариэл Хенри нэг сарын хугацаатай онц байдал зарлажээ.
Газар хөдлөлтийн үеэр зах дээр байсан 38 настай Жан Мари Саймон хэлэхдээ "Би нурангин доороос цогцсыг гаргаж, гэмтэж бэртсэн, магадгүй үхсэн хүмүүсийг харсан. Хажуугаар нь өнгөрөхөд хаа сайгүй өвдөлтөндөө шаналж уйлаан дуун дундуур явсан" гэжээ.
Түүний эхнэр, 2 настай хүүхдээ усанд оруулж байхад газар хөдөлж эхэлж тэд яарч сандран хүүхдээ тэврээд шууд гудамжинд гарсан гэв. Саймон эхнэртээ цамцаа өгч, тэд нутгийн бусад хүмүүсийн хамт сүмийн хашаанд хоргоджээ. Түүний ээжийн байшин бас нурсан байсан гэсэн юм.
Олон нийтийн сүлжээнд тавигдсан видеонууд иргэдийг хог хаягдлаас татаж, бөөгнөрсөн эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж авахыг хүлээж буй олон хүмүүсийг харуулжээ.
Гайтид долоо хоногт хүчтэй аадар бороо орж, салхи авч ирэх магадлалтай халуун орны шуурга Грейсийн магадлал өндөр байгаа нь тусламжийн үйл ажиллагааг хүндрүүлэх магадлалтай юм.
Б.Бүжлхамаа
www.reuters.com