Талибаны удирдагчид твиттер хуудсаараа дамжуулж, олон улсад хандан хэвлэлийн бага хурал хийж, Афганистанд хүн амины хэрэг үйлдэхгүй, эд хөрөнгийг хураахгүй гэцгээж байна. Тэдний анхны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч эмэгтэйчүүдийг ажиллах, сурахыг зөвшөөрнө гэж мэдэгдсэн боловч "Исламын хуулийн хүрээнд" гэжээ.
Гэсэн хэдий ч Талибанчуудын ийн аашлах нь хүчирхийлэл, дарангуйлал ирээдүйд ч байх вий гэх санаа зовнилыг төрүүлж байна.
Афган эмэгтэйчүүд амьдрал болон ирээдүйнхээ төлөө айж, Кабул дахь гэртээ хөл хориотой хэвээр байна. Талибанчууд 1996-2001 онд засгийн эрхэнд байхдаа эмэгтэйчүүд, охидыг ажилд орох, сургуульд явахыг хориглодог байв.
Вашингтонд Пентагон Кабулын нисэх онгоцны буудалд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хурдасч байгаа бөгөөд АНУ-ын нэмэлт цэрэг илгээгдэж, олон зуун зорчигч тэндээс гарсан гэж мэдэгдэв.
Энэтхэг, Канад, Их Британи тусламжаа нэмэгдүүлж, дүрвэгсдийн зөвшөөрлийг өргөжүүлж байгаа. Швед талибуудын засаглалд хувь нэмэр оруулахгүйн тулд Афганистанд үзүүлэх тусламжаа өөр тийш шилжүүлнэ гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Байдений засаг захиргаа Талибанчуудын Кабул руу хийсэн эцсийн цохилтыг даван туулахад бэлэн биш байгаа бололтой. Одоогийн болон хуучин засгийн газрын албан тушаалтнуудын үзэж байгаагаар Байден болон түүний зөвлөхүүд олон нийтэд хэлэхдээ, Долдугаар сард тагнуулын байгууллагын хийсэн судалгаагаар Талибан бүлэглэлийг эзлэн авах тухай анхааруулсан байна.
Талибан гэж яг хэн бэ?
Энэ бол босогч бүлэглэлийн гарал үүсэл, тэд Афганистаныг нэг биш хоёр удаа хэрхэн эзэлж авч байсныг түүх харуулна. Шинэ технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар тус улс дахин исламист радикализм, терроризмын үүр болж хувирах вий гэсэн болгоомжлол байна.
Есдүгээр сарын 11-ний халдлагын бааз болсон улсыг Талибууд хяналтандаа авснаар АНУ-ын хувьд бүхэл бүтэн тойрог зам нь Афганистаны үндэсний ой санамжинд хүндээр тусах болно гэж Нью Йорк Таймс сонины Парисын товчооны дарга Рожер Коэн бичжээ.
Мөн Пакистанд Талибаны аллага үйлдэхээс амьд үлдсэн Малала Юсуфзай сургуульд явах эрхээ ярьсныхаа дараа "Олон эмэгтэйчүүдийн нэгэн адил би афган эгч нарынхаа өмнөөс айдаг" гэж бичжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com