Коронавирусийн Дельта хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд нэмэлт вакцины тун өгөхийг зөвлөж байна уу гэсэн маргаан дэгдлээ.
Франц, Герман, Израил зэрэг зарим улс орнууд өндөр настнууддаа Ковид-19-ийг вакцинийг өдөөх тун хийлгэхийг зөвшөөрчээ. Нэмэлт тун үнэхээр хэрэгтэй байгаа нь шинжлэх ухаанаар батлагдах гэж нилээн явдал суудал болох нь дамжиггүй. Харин тэр хооронд Байдены засаг захиргаа энэ намраас эхлэн дээрх илүү эрсдэлтэй бүлгийнхэнд нэмэлт тун өгөхөөр зэхэж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ дархлааны систем суларсан хүмүүст нэмэлт тун өгөхийг зөвшөөрсөн юм. Дархлаа суларсан хүмүүст гурав дахь тунг зөвшөөрөх нь хүн амын бусад хэсэгт тунг нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг авч үзэх нь тусдаа асуудал гэж албаны хүмүүс хэлэ байна. Судалгаагаар дархлааны систем суларсан хүмүүст вакцин үр дүн багатай байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com