Хонконгод 2019 онд ардчилсан үзэлтэй улс төрчид орон нутгийн сонгуулийн нийт суудлын бараг 90 хувийг авч байсан нь тухайн үедээ одоо л нэг ардчиллын салхи сэвэлзэх найдвар болон асаж асан. Гэвч одоо тэд Бээжингээс хариу арга хэмжээ авах вий гэсэн айдасд хүлэгдэн, тэдний талаас илүү хувь нь ажлаа хаяхад хүрлээ.
Орон нутгийн зөвлөлийн гишүүд нь сонгогдсон албан тушаалтнуудын хамгийн доод шат бөгөөд зөвхөн өргөн хүрээний эсэргүүцлийн үеэр улс төрийн анхаарлын төвд орох боломжтой. Өдөр бүр тэд хортон шавьжтай тэмцэх, хог хаягдлыг зөв зохистой ангилж, машины зогсоол хийх гэх мэт нэр хүндгүй ажлуудыг зохицуулдаг.
Гэхдээ Бээжин хоёр жилийн өмнөөс зөвлөлийн гишүүдэд маш их ач холбогдол өгч эхлэсэн. Засгийн газар үнэнч байдлын шинэ тангараг өргөхөөр төлөвлөж байгаад зөвлөлийн гишүүд санаа зовж байгаагаа хэлж байв. Мөн цаашлаад хууль зөрчсөн гэж үзвэл тэднийг шоронд хорьж, улс төрд оруулахгүй, дампууруулж магадгүй гэсэн мэдээллэл байна.
Долдугаар сард албан тушаалаасаа огцорсон дүүргийн сонгогдсон албан тушаалтан Зое Чоу “Өмнө нь бид маш их найдвар, хүлээлттэй байсан. Одоо бидний гар, хөл уягдчихсан юм шиг санагдаж байна" гэлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com