x

Дуучин Рианна албан ёсоор тэрбумтан боллоо

Дуучин Рианна тэрбумтны клубт албан ёсоор орлоо гэж Forbes лхагва гаригт мэдээлжээ.

Поп од, бизнесийн магнат, Fenty загварын байшин, нүүр будалтын чиглэлийн Fenty Beauty-ийг үүсгэн байгуулагч тэрээр сүүлийн үеийн байдлаар 1.7 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучин бөгөөд дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх эмэгтэй энтертайнэр болголоо.

Опра Уинфри бол дэлхийн хамгийн баян эмэгтэй энтертайнэр юм. 

Дуучин Рианна энэхүү хөрөнгийн 1.4 тэрбум долларыг зөвхөн 50 хувийг нь эзэмшдэг Fenty Beauty компаниас олсон байна. Түүний нийт хөрөнгийн ихэнх хэсэг буюу ойролцоогоор 270 сая доллар нь түүний хөгжим, жүжигчний карьераас үүдэлтэй борлуулалтаас гадна Savage x Fenty дотуур хувцасны салбар дахь хувьцааныхаа орлого аж.

Forbes сэтгүүл Fenty Beauty-ийн амжилтыг үүсгэн байгуулагчийн алдар нэр дээр суурилаад зогсоогүй өнгөт арьстай эмэгтэйчүүдэд зориулсан 50 өөр арьсны өнгөнөөс бүрдсэн өвөрмөц олон төрлийн бүтээгдэхүүний төрлөөс нь болсон гэдэг. Энэхүү компани Францын тансаг зэрэглэлийн конгломерат LVMH-тэй 50-50 хувиар хамтардаг аж. Үүнд LVMH-ийн далбаан дор нүүр будалтын худалдаа эрхэлдэг Sephora компани мөн багтдаг.

Fenty Beauty нь зах зээлд нэвтэрсэн 2018 оны эхэн үедээ 550 сая долларын орлого олж, Кайли Женнерийн Кайли Косметикс, Ким Кардашьян Уэстийн KKW зэрэг бусад алдартнуудыг ардаа орхисон гэсэн мэдээлэл бий. Гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт цар тахлын үеэр доод хэмжээндээ тулсан байсан ч одоо буцаж аажмаар сэргэж байгаа бөгөөд ирэх онд нэмэгдэх төлөвтэй байна.

А.Долгор

www.rollingstone.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 40 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 1 цаг 7 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 1 цаг 11 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 1 цаг 13 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 1 цаг 16 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 1 цаг 17 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 1 цаг 19 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 1 цаг 20 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 21 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 22 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 24 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 24 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 3 цаг 8 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 3 цаг 10 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 3 цаг 11 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 3 цаг 13 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 3 цаг 14 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 25 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 31 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү...
Top