x

Дельта хувилбар Хятадын Ковидын эсрэг стратегийн хүчийг сорьж байна

Хятадыг коронавирусийг таслан зогсоодог хамгийн сайн бодит туршлага хэмээн өргөмжилж байсан юм. Тэгвэл коронавирус анх илэрсэн Ухань хот вирус илэрснээс хойшхи хамгийн том сорилттой тулгарч байна. Ухань хотод маш  хурдан халдварладаг дельта хувилбар тархажээ.

Засгийн газар хатуу дүрэм журам тогтоож, хурдтай шинжилгээ авч, зарим хотуудад хүмүүсийг гэрээсээ гарахыг хориглосон боловч Хятадад нэгэнт дэлгэрсэн дэгдэлтийг зогсоох нь урьд өмнөхөөс хамаагүй хэцүү байна гэдгийг Хятадын албаны хүмүүс хүлээн зөвшөөрсөн байна. Одоогийн байдлаар уг вирус БНХАУ-ын 31 муж, өөртөө засах орны 15-д тархаад байна.

Гадаад харилцааны зөвлөлийн Дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Янжонг Хуанг хэлэхдээ, "Ялангуяа "шинэ хувилбарууд" гарч ирэх тусам Хятадын "хөл хорионд суурилсан" стратеги нь урт хугацаанд үр дүнгээ өгөхгүй.  Ийм хандлагыг хэрэгжүүлэх нь маш их зардал гарах болно" гэжээ.

Бээжинд тулгарч буй сорилтуудын нэг хэсэг бол тус улсыг дархлаажуулахад ашигласан Хятадад үйлдвэрлэсэн вакцинууд нь Дельта хувилбарын эсрэг үр дүнтэй байж чадахгүй байгаа явдал ажээ.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага вакцинжуулалтын түвшин дэх дэлхийн ялгааг арилгахын тулд Есдүгээр сарыг дуустал нэмэлт эм тариаг түр зогсоохыг уриалав.

  • Коронавирусийн халдвар урьд өмнө байгаагүй хурдацтай өсч байгааг Япон анхаарууллаа. Урьд өдөр нь буурч байгаа юм шиг байсан тохиолдлын тоо Токиод дээд хэмжээнд хүрсэн байна.

  • Пакистан тахал эхэлснээс хойш анх удаа өдөрт нэг сая давсан вакцинжуулалт хийжээ.

  • Барак Обама Дельта хувилбар тархахаас болгоомжилж 60 насныхаа төрсөн өдрийг цуцалжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 43 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 1 цаг 10 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 1 цаг 14 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 1 цаг 17 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 1 цаг 20 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 1 цаг 21 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 1 цаг 22 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 1 цаг 23 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 25 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 26 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 27 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 28 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 3 цаг 11 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 3 цаг 13 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 3 цаг 14 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 3 цаг 16 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 3 цаг 17 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 28 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 34 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү...
Top