Оросын тамирчид Токиогийн наадамд ОХУ-ын Олимпийн хорооны шигшээ багийн бэлэг тэмдэггүй, тэр ч байтугай дүрэм хувцас дээрээ төрийнхөө далбаагүй өрсөлдөж байгаа.
ОХУ-ын бэлгэ тэмдгийг хориглох нь допингийн дуулианаас үүдэлтэй. Гэвч гутаагдсан мэт энэ байр суурь тийм олон орос хүний санааг зовоохгүй байгаа. Оросын тамирчид аль хэдий нь 12 алт, 19 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж оросын ард түмэн бахархал дүүрэн гэртээ үзэж байна.
Нийгмийн сүлжээнд нөлөөлөгч Тина Канделаки "Ийм юм манай залуусыг зогсоох уу? Үгүй ээ. Олимп бол бид Орос гэдгээ хүн бүрт нотлох, харуулах дэвжээ" гэжээ.
Олимптой холбоотой бас бус мэдээ:
-
Италийн Ламонт Марселл Жейкобс эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд 9.80 секундын амжилтаар алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн хувьд Ямайкийн гүйлтийн тамирчид бүх медалийг шүүрдэв.
-
Бразилийн тамирчин Ребека Андраде гимнастикийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол Бельгийн тамирчин Нина Деруэль баарны тэгш бус финалд дээд медалийг хүртэв.
-
Теннисний төрөлд Германы Александр Зверев ОХУ-ын тамирчин Карен Хачановыг 6:3, 6:1-ээр буулган авч, эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлэв.
-
Австралийн Эмма МакКеон Олимпоос долоон медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй болжээ. Хятад шумбалтын давамгайллаа үргэлжлүүлснээр Ши Тингмао алт, багийн анд нь мөнгө хүртжээ.
А.Долгор