Даваа гаригт ОХУ эрэгтэй гимнастикийн баг алтан медалийн төлөө Японтой өрсөлдөж, 2016 оны Олимпийн аварга Японыг 0.103 оноогоор ялав. Энэ төрөлд гуравдугаар байрт Хятад улс оржээ.
Хүндийн өргөлтийн тамирчин Хидилин Диас түүхэнд бичигдэж, дөрөв дэх олимпоосоо Филиппиний анхны алтан медалийг авчирлаа.
Тэрээр "Энэ үнэхээр итгэмээргүй юм. Би ялна гэж бодож байсан. Гэхдээ медалиа яг гардаад авсны дараа “Хөөх”, ийм зүйл өнөөдөр болно гэж хэзээ ч бодож байгаагүй юм шиг байна" хэмээн алтан медалиа гардаж авсны дараа хэлжээ.
Гудамжны тэшүүрээр гулгадаг эмэгтэйчүүдийн медалийг өсвөр насныхан шүүрдэснээр Японы 13 настай Момижи Нишия хамгийн залуудаа олимпын аварга болсон хоёр дахь тамирчин болжээ. Бразилийн тэшүүрчин Райсса Лил, мөн Нишиягаас хэдэн сараар дүү бөгөөд мөнгөн медаль хүртжээ.
Австралийн усан сэлэлтийн тамирчин Ариарне Титмус 400 метрийн чөлөөт сэлэлтээр дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, өнгөрсөн наадмын алтан медалийн эзэн Кэти Ледекиг бухимдууллаа. Титмусын дасгалжуулагч баяр ёслолын үеэр хариу үйлдэл үзүүлснийхээ төлөө цахим ертөнцөд нилээн тархжээ.
Олимпын цаг агаар: Зуны Олимпийн наадамд бүгчим халуун өдий төдий саад хэмжээнд болж байна. Энэ Мягмар гаригаас эхлэн тамирчид хүчтэй салхи, аадар бороотой тэмцэж, хүчтэй хар салхи Токио хотоос хойд зүг рүү чиглэх төлөвтэй байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)