Ням гаригт Лондон хотын хоёр эмнэлэгийн яаралтай тусламжийн тасаг үерийн гамшигт нэрвэгдсэний дараа өвчтөнүүдээсээ эмнэлэгт ирэхгүй байхыг хүсчээ.
Зүүн Лондоны Whipps Cross ба Newham эмнэлгүүд өвчтөнүүдийг яаралтай тусламжийн үйлчилгээнд ойр орчмын бусад эмнэлгүүд рүү хандахыг уриалсан бөгөөд түргэн тусламжийн машинууд ч тус эмнэлгүүдээс бусад эмнэлэг рүү чиглэлээ өөрчилж байна.
Ширүүн аадар бороо байшингууд, зам, өртөөнүүдэд хүчтэй үерийн гамшиг дагууллаа.
Лондонгийн онцгой байдлын алба анги хэдхэн цагийн дотор үертэй холбоотой 300 орчим дуудлага ирсэн гэж мэдэгджээ.
Тээврийн хэрэгсэл түгжирч, албаны хүмүүс ард иргэдийг аюултай нөхцөлд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Үерийн улмаас нийслэлийн олон зам хаагджээ. Үүнд Блэкволлын туннель, А12 болон хойд тойргийн зарим хэсэг оржээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com