Европын хамгийн алдартай гудамжуудын нэг болох Испанийн нийслэл Мадрид хотын модоор хүрээлэгдсэн Пасео дел Прадог залгаа Ретиро цэцэрлэгт хүрээлэнгийн хамт Юнескогийн дэлхийн өв сангийн жагсаалтад нэмж орууллаа.
НҮБ-ын соёлын байгууллага Мадрид хотын түүхэнд тус хоёр газар хоёул чухал ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдэв.
Пасео дель Прадод хэд хэдэн үзэсгэлэнт түүхэн барилга байгууламж байрладаг бөгөөд тэдний дунд Прадо музей байдаг.
Юнеско тус байршлыг урлаг, шинжлэх ухааны ландшафт гэж тодорхойлсон байна.
Пасеод түүхэн гантиг баримлуудтай дөрвөлжин талбай, Plaza de Cibeles гэх мэт усан оргилууруудыг багтаасан хэд хэдэн алдартай байгууламжууд байсан бөгөөд үүнийг "хотын бэлгэдэл" гэж тодорхойлжээ.
Ням гаригт Испанийн засгийн газар хийсэн мэдэгдэлдээ, Пасео нь тус хотын түүхэнд хааны ордон, язгууртны эзэмшлээс бүх иргэдэд нээлттэй болсон анхны гудамж байсныг онцолсон байна.
Б.Бүжлхамаа
www.bbc.com