x

Ковидоос шалтгаалсан хүүхдийн эндэгдэл Индонезид хурдтай нэмэгдэж байна

Индонез улсад коронавирусийн халдварласан таваас доош насны хүүхдүүдийн ихэнх нь аймшигтай, ер бусын хурдтайгаар нас барж байна.

Хүүхдийн эндэгдлийн түвшин сарын турш долоо хоног бүр 100 давж байгаа нь байдал хичнээн хурц байгааг илтгэнэ. Бидний одоо хүртэл мэдсэнчлэн ихэнх хүүхдүүд тухайн улс орондоо чимээгүй зөөвөрлөгч байдаг гэдэг тогтсон ойлголтыг энэ тоо эргүүлж тавьж байна. Ялангуяа дельта хувилбарын үсрэлттэй давхцаж байгаа нь гал дээр тос нэмж буй бололтой.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд нас баралтын тоо нэмэгдэхэд эрүүл мэндийн суурь нөхцөл байдал, эмнэлгүүдийн хэт ачаалал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа гэж мэдэгдэв.

Хүүхэд ивээх сангийн Азийн эрүүл мэндийн зөвлөх, доктор Ясир Арафат "Өнөөдрийг хүртэл хүүхдүүд энэ цар тахлын нууц далд хохирогчид байсаар ирсэн" гэж хэллээ. 

Энэ Долдугаар сард Индонез улс цар тахлын шинэ голомт болов. Бараг л гурван шинжилгээ тутмын нэг нь эерэг гарч байгаа нь вирус хэрхэн хурдацтай тархаж байгаагийн илрэл юм.

Харин вакцинжуулалтын хувьд Индонезчуудын дөнгөж 16 хувь нь нэг тунг хэрэглэж, дөнгөж зургаан хувь нь бүрэн вакцинд хамрагдсан гэж “Манай дэлхий мэдээлэлд” төслөөс мэдээлэв.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой үйл явдлууд:

  • Австралийн Сидней хотод иргэд нэг сар шахуу гэртээ хөл хоригдсныг эцэст 3500 гаруй голдуу маскгүй хүмүүс цуглан мужийн хэмжээнд гэртээ байх зарлигийг эсэргүүцэн жагсав.

  • Дельта хувилбарын талаарх айдас Австралитай хаяа залгаа Шинэ Зеландад хүрч тус улсаас ирэх аяллын хөлийг дор хаяж найман долоо хоног түр зогсооход хүргэлээ.

  • Европын холбооны эмийн зохицуулагч холбоо 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулсан Модерда вакцин хийлгэх зөвшөөрөл олгов.

  • Камбожид шинжилгээний хариу эерэг гарсан өвчтөнүүд эмнэлгүүд гэхээсээ илүү түр зуурын шоронтой төстэй хорио цээрийн төвүүдэд албадан шахагдаж байна гэж мэдэгджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 30 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 57 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 1 цаг 1 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 1 цаг 4 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 1 цаг 6 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 1 цаг 8 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 1 цаг 9 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 1 цаг 10 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 12 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 13 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 14 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 15 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 2 цаг 58 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 3 цаг 0 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 3 цаг 1 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 3 цаг 3 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 3 цаг 4 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 15 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 21 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү...
Top