Баасан гаригийн орой Токиод хоосон цэнгэлдэх хүрээлэнд бүх сүр жавхлан, уламжлалыг багтаасан Олимпийн нээлтийн ёслол боллоо.
Олимпын цэнгэлдэх хүрээлэнд ерөнхийдөө цэнхэр дэлгэцээр хүлээн авах үзэгчдэд зориулсан хөгжим, үзүүлбэрээр үргэлжилж, теннисийн од Наоми Осака гэрэлт бамбарыг асааснаар өндөрлөлөө.
Энэ жилийн нээлтийн арга хэмжээ ердийнхөөс бага хэмжээтэй арга хэмжээ болно гэдэг хүлээлт хүн бүрт байсан биз ээ. Токио аль ч байрлалд байгаа хүмүүсийн тоог хамгийн бага хэмжээнд байлгахын тулд маш их хичээсэн.
Тамирчидын тэмцээнд оролцох цаг хугацааг хамгийн бага байлгахыг уриалж, тэмцээний товлосон цагт л ойртон ирж, дуусмагц нэг их удахгүй буцах ёстой. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд гээд дотны хүмүүсийг нь ч оролцохыг хориглох бөгөөд ихэнх арга хэмжээ үзэгчгүй зохион байгуулагдана.
Олимпийн зохион байгуулагчдын зарласан нээлтийн ёслолын ирцийн тоо эдгээр наадмын байдлыг ерөнхийд нь дүгнэчихнэ. Нийтдээ 68000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнг 10400 хүн дүүргэсэн байна.
Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд тамирчдын баг, улс орнуудын албан тушаалтнууд багтсан 6000 орчим багийн төлөөлөгчид байв. Ойролцоогоор 900 “Олимпын оролцогч талууд” болон хүндэт зочид оролцов.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын 3500 орчим гишүүд оролцов.
Олимп үзээгүй хүмүүсд сонирхуулахад цэнхэр, цагаан хувцас өмссөн толгойгоо аварга том ширээний теннисний бололтой бөмбөлгөөр бүрхэж, эсгий нөмөрсөн зарим залуус Олимпийн бүх төрлийн спортын төрлийг биетээр үзүүлсэн. Дүрслэж хэлэхэд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг байж магадгүй юм.
Гурвын эсрэг гурван сагсан бөмбөгчин! Үгүй ээ, акробатын гимнастикч! Хүлээгээрэй! Байт харваа! Энэ уран усанд сэлэгчид үү? Өө хүүе - бадминтон! Вааав, далайн эргийн волейбол! Залуус хар даа, тэд серфинг хийж байна! Хүндийн өргөлт ч бас?! Энэ төрлийн зүйлд дүрэм журам байдаггүй гэж үү?
Шок! Аймаар байна! Төөрөгдөл! Баяр баясгалан! Бид юу харж байна вэ? Бид хамаагүй!
Хоосон цэнгэлдэх хүрээлэнд ч хамгийн чангаар хөгжөөн цэнгүүлсэн үзүүлбэр гэдэгт би эргэлзэхгүй байна.
А.Долгор