Мерседес-Бенц 2025 онд бүх анхаарлаа цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжүүлэх бөгөөд 2030 он гэхэд цахилгаан автомашинаас өөр зүйл зарахгүй байхаар бэлдчихсэн гэв. Энэ талаар тус компани пүрэв гаригт мэдэгдэн, гэхдээ шилжилт нь "зах зээлийн нөхцөл байдлаас" хамаарна гэдгийг анхааруулж хэлсэн байна.
Ингээд Мерседес нь General Motors, Stellantis, Renault зэрэг нэмэгдэж буй компаниудын жагсаалтад нэгдэж, дотоод шаталтат хөдөлгүүрийн сүйрлийг зай хоолойгоор ялгаруулдаггүй батерейгаар ажилладаг тээврийн хэрэгслийн ашиглалтыг түргэсгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Тэдэнд сонголт улам л бага болж байна. Учир нь Европын Холбоо 2035 онд дотоод шаталтат хөдөлгүүртэй шинэ автомашиныг хориглох бол Их Британи, Норвеги болон бусад орнууд чулуун түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийн ашиглалтын дуусах хугацааг тогтоожээ.
Мерседес мөн түншүүдтэйгээ хамтран батарей үйлдвэрлэх дэлхийн үйлдвэрүүдийн сүлжээг бий болгож, өөрийн цахилгаан мотор үйлдвэрлэх болно гэж мэдэгдсэн юм.
Гэхдээ тус компани дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаа цаашид зарахгүй гэж амлаж байснаа болиод буй. 2030 он гэхэд дэлхийн зарим бүс нутагт цахилгаан тээврийн хэрэгсэл эзэмшихэд хэрэглэдэг цэнэглэгч сүлжээ байхгүй хэвээр байж магадгүй юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com