1964 онд Япон улс олимпын наадмыг зохион байгуулсан бөгөөд тухайн үед тус улс дайны дараах өөдрөг үзэл, эдийн засгийн хөгжлийг тэргүүлж байжээ. Харин энэ жил наадам нь үндсэндээ олон нийтийн өмнө хаалттай байгаа бөгөөд Токиогийн олон оршин суугчид хэдэн долоо хоног онц байдал тогтоосон халуун хотоос дүрвэж байна.
Олимпийн наадмын үнэмлэхтэй 91 тамирчнаас шинжилгээний хариу эерэг гарсан, түүний дотор 10 тамирчин байгаа нь хайхрамжгүй тохиолдлууд бөгөөд шинжилгээний талаарх өргөстэй асуултууд гарсаар байна.
Олимпийн наадамд зориулан барьсан 68 мянган хүнийг багтаах боломжтой цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолд 950 үзэгч л оролцоно.
Олимп тойрсон хурцадмал байдал цар тахал, халуун цаг агаараас давж гарлаа. Баасан гаригийн нээлтийн ёслолын өмнөх өдөр зохион байгуулагчид нь Еврейчүүдийг шоолж инээсэн 1990-ээд оны инээдмийн жүжигчин, найруулагчаа халжээ. Үүний өмнөх бүтээлч найруулагч нь нэгэн эмэгтэйн биеийг том гэж гоочилсны улмаас өнгөрөгч Гуравдугаар сард мөн халагдсан юм.
Олимпын эхний өдрийн онцлохууд:
Эрэгтэйчүүдийн хөлбөмбөг: 2012 оны Олимпоос алтан медаль хүртсэн Мексикийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг Францыг 4: 1-ээр бут ниргэв. Бразил Германыг 4: 2-оор хожлоо. Хөл бөмбөгийн бусад сюрпризууд ар араасаа хөвөрч: Австрали Аргентиныг 2: 0-ээр хожиж, Испани Египеттэй тэнцэв.
Софтбол: Энэ спортыг 2008 оны Бээжингийн наадмын дараа олимпийн хөтөлбөрөөс хассан. Энэ жил эргэж ирсэн хэдий ч илүү том хэмжээтэй бейсболын талбайд тоглолоо гэж фэнүүд нь бухимдаж байна. АНУ-ын хамгийн чансаатай баг алт авахыг хүсэж л байгаа бол ямар ч нөхцөлд анхаарлаа сайн төлөвлөрүүлэх хэрэгтэй.
Олимп дагасан Улс төр: 1968 онд медалийн тавцанд нударгаа өргөж байсан АНУ-ын трек од Томми Смит тамирчдын эсэргүүцлийн зарим хэлбэрийг зөвшөөрөх зохион байгуулагчдын төлөвлөгөөг хүчтэй дэмжив. Олимпын наадам анх удаа жендэрийн мэдрэмжинд хүрсэн ч бодит байдал дээр тэгш хүрэх боломжгүй хэвээр байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com