Азиуд АНУ-ын хүн амын зургаа орчим хувийг эзэлдэг. Мөн Нью-Йоркийн филармони гэх мэт дээд түвшний сонгодог хөгжмийн театрын баг бүрэлдэхүүний гуравны нэгийг Азиуд дүүргэж байна. Үүгээр ч зогсохгүй Азийн уран бүтээлчид тэмцээн уралдаанаас ихэвчлэн дээд шагнал хүртдэг билээ.
Гэхдээ тэдний амжилт нь тэдэнд ердийн үед тулгардаг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, дорд үзэх зэрэг үзлийг халхалж чаддаг эсэх нь бүрхэг. Хөгжимд ч мөн өөрт нь тогтсон стериотип буюу хэв шинж байна.
Азийн уран бүтээлчид тэдний тоглолт сэтгэлгүй, механик шинжтэй байдаг гэсэн шүүмжлэлийг ихэвчлэн авдаг. Сонгодог хөгжмийн гол удам угсаа Европоос гаралтай гэдэг утгаар тэднийг гадны хүмүүс гэж үздэг байна.
Лос Анжелесийн Филармонийн туслах концертмейстер, Япон Америк гаралтай Акико Тарумото "Та автоматжуулагчаар бичигдэхээ болино" гэж хэлэв.
Азиуд хангалттай төлөөлөлтэй болчихсон хэрнээ зарим соёлын байгууллагууд, хөгжимчид Азиудыг сонгодог хөгжмийн олон янз байдлыг бий болгох тухай хэлэлцүүлэгт оролцуулдаггүй гэв.
Зарим талаараа ахиц дэвшил аль хэдий нь гарч байгааг үгүйсгэхгүй. Сан Франциско хотын Дуурь ирэх сард Өмнөд Солонгосын удирдаач Еун Сун Кимийг хөгжмийн найруулагчаараа угтан авах бөгөөд АНУ-ын томоохон дуурийн театрийн ийм албан тушаалыг хаших анхны эмэгтэй болох нь ээ.
"Өнгөн дээрээ Азиудыг найрал хөгжимд, сонгодог хөгжмийн чуулгуудад, гоцлол дуулаач гэдгээр нь хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бид үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн үү?" гэж Сан Францискогийн симфони хийлч Дэвид Ким шогширч байна.
А.Долгор
www.nytimes.com