x

Ухаалаг гар утасны заавар нь шинэхэн аялагчдыг аюулд оруулж болзошгүй гэв

Туршлагагүй явган аялагчдын хувьд ухаалаг гар утас нь олон талт хэрэгсэл болдог. Гар чийдэн, ослын гэрэлт цамхаг, GPS гэх мэт. Гэхдээ аялагчид байгальд зугаалахдаа зөвхөн утсандаа найдах нь зохисгүй, магадгүй амь насанд аюул учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Онлайн газрын зураг, аппликейшн нь Атлантын далайн хоёр эрэгт явган аялагчдын зүг чигийг алдагдуулжээ.

Шотландад Google газрын зураг нь аялагчдыг "үхэлд хүргэж болзошгүй" зам руу чиглүүлж, эгц, чулуурхаг газар, хадан цохионуудаар явган аялж явахыг санал болгосон аж.

Саяхан хэд хэдэн алхагчид Google газрын зурагт найдаж 4500 фут өндөр уулын Бен Невисийн оргилд гарсан гэж уулын спортын байгууллага болох Шотландын ууланд алхагчдын холбоо, Их Британийн цөл газар нутгийг арчилж хамгаалдаг John Muir Trust сайн дурын байгууллагаас хийсэн мэдэгдэлд дурджээ.

Шотландын өндөрлөг газар, Глазгоогоос баруун хойд зүгт 70 милийн зайд орших Бен Невис хэмээх цохио алдартай боловч аюултай авирах цэг бөгөөд Их Британийн хамгийн өндөр оргил юм.

Хэрэв явган аялагчид Google-ийн зааврыг дагаж оргил руу хамгийн ойр зогсоол хүрэх бол газрын зураг тэдэнд шууд уул өөд гарах замыг зааж өгсөн байна. Туршлагатай уулчид хүртэл энэ замд нь найдаад явчихаж магадгүй. Гэтэл эгцээрээ уул өөд өгсөнө гэдэг бол эрсдэл гэж Шотландын уулын авиралтын уулын аюулгүй байдлын зөвлөх Хизер Морнинг мэдэгдэлд дурджээ.

Тэрээр "Үзэгдэх орчин сайтай байвал улам хэцүү байх болно. Бага үүл, бороо, нэмээд Google-ийн санал болгож буй шугам нь үхэлд хүргэж болзошгүй юм" гэсэн юм.

Асуудлын гол нь ухаалаг гар утас нь машин дуудах, захиалгаа өгөх гэх мэт олон үйл ажиллагааг хөнгөвчилсөн боловч төхөөрөмжүүд нь зарим явган алхагчид, ялангуяа ууланд алхагчдын хувьд ганцхан утаснаас өөр олон зүйл шаардагддаг гэдгийг үл тоомсорлуулж байгаад юм. Нэг ёсондоо хүмүүс утсандаа хэт их найдсанаас болоод бусад бэлтгэлээ хангахгүй байна.

Саяхан Шотландад ууланд авирах явган аяллын замаар яваад хэд хэдэн хүн шархадсан гэж мэдээлэв. Бен Невис сүүлийн жилүүдэд хэд хэдэн үхлийн талбар болж байгаагийн нэг нь өнгөрсөн сард 24 настай нэг эмэгтэй, мөн 2019 онд гурван эрэгтэй Google газрын зураг дагаж яваад амиа алджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 38 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 1 цаг 5 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 1 цаг 9 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 1 цаг 12 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 1 цаг 15 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 1 цаг 16 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 1 цаг 17 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 1 цаг 18 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 20 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 21 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 22 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 23 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 3 цаг 6 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 3 цаг 8 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 3 цаг 9 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 3 цаг 11 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 3 цаг 12 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 23 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 29 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү...
Top