Америкийн Баруун хэсэг даяар ой хээрийн хуурай түймэр дэгдэж, бас нэгэн халуун давалгаа ган гачигт нэмэр болж байна. Түймрийн утаа тивийг дайрч, Нью Йорк хот болон Зүүн эргийн бусад хэсэгт мөн тархжээ.
Орегон хотод АНУ-д энэ он гарсаар өнөөг хүртэл гарсан хамгийн том түймэр болох Bootleg Fire нь маш халуун байгаа тул өөрийн цаг агаарыг бий болгож байна. Энэхүү гал түймэр нь агаар дахь хийгээр дамжуулан чийгийн өндөр үүлэнд хүрч байгаа бөгөөд улмаар онгоцны өндөрт хүрч аянга цахих шалтгаан болж байна.
"Ер нь цаг агаар түймэр юу хийхийг урьдчилан таамагладаг. Энэ удаа ч бас урьдчилан таамгалснаар явж байна" гэж Орегоны ойн аж ахуйн газрын төлөөлөгч хэлэв.
Бидний нүдэн дээр уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймрийг улам бүр улам ихэсгэхэд хүргэж байна. Учир нь хэдэн сарын турш ган болж, өнгөрсөн сард цэврүүтсэн халуун давалгаа газар нутгийг хуурайшуулж байна.
Юта мужийн Оакли хэмээх жижиг хотод албан тушаалтнууд үлдсэн багахан усаа хадгалахын тулд барилга барихаа больжээ.
Оакли ганцаараа биш: Ган, түймэр нь өрнөд даяар хөгжлийн ирээдүйг сорьж байна.
Мөн Франц улсад ч цаг уурын тухай шинэ хуулийг баталж, богино хугацааны нислэг үйлдэхийг хориглож, сургуулиудад илүү их цагаан хоол идэх, хуванцар сав баглаа боодлыг хязгаарлахыг хориглосон. Гэхдээ энэ арга хэмжээ нь цаг уурын өөрчлөлтөд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй гэж идэвхтнүүд хэлж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com