Тайваньд Дөрөвдүгээр сарын нэг өглөө Тароко Экспресс 408 дугаартай галт тэрэг зам дээр хог хаягдал унахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шахаж зогссон байсан ачааны машинтай мөргөлдөж 49 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан юм.
Эхэндээ гэнэтийн осол болсон юм шиг санагдсан. Учир нь ачааны машин элсэн зам дээр эргэлт тойрон огцом явж байгаад гацжээ. Жолооч нь даавууны оосор, экскаватор ашиглан суллах гэж оролдсон боловч оосор тасран унасан байна. Прокурорууд гүйцэтгэгч Ли И Сян болон бусад хүмүүсийг болгоомжгүй аллага үйлдсэн гэж буруутгажээ.
Гэхдээ Таймс сонины гарсан мэдээллэлд галт тэрэгний системийг удирддаг төмөр замын захиргааны системтэй холбоотой доголдол нь томоохон хохирол үзүүлэхэд нөлөөлсөн болохыг тогтоосон талаар дурьджээ.
Буруу удирдаж, засвар үйлчилгээний ажилд асуудал тулгарч, албан тушаалтнууд олон жилийн турш аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг алдаж, үл тоомсорлож байсан нь сүйрэлд нөлөөлсөн нөхцөл байдлыг бүрдүүлж өгчээ. Энэ оны эхээр нэгэн ажилтан агентлагтаа яг тэр эргэлтээр хүнд даацын техник хэрэгсэл маневр хийх эрсдэлтэйг анхааруулж байсан байна.
2012 оноос хойш агентлагийн галт тэрэгнүүд мөргөлдөх, замаас гарах зэрэг 316 томоохон осол болсон гэж The Times сонинд бичсэн байна. Ослын улмаас 437 хүн амь насаа алджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com