Гуравдугаар сард болсон дэлхийн хамгийн том компаниуд, засгийн газрууд болон цэргийн гэрээт гүйцэтгэгчдийн ашигладаг Майкрософт имэйлийн системийг чиглэсэн кибер халдлагын дараа АНУ анх удаа Хятадыг гэмт хэргийн бүлэглэлүүдэд томоохон хэмжээний хакердах үйл ажиллагаа явуулахад мөнгө төлсөн гэж буруутгав.
НАТО-гийн бүх гишүүд Байдены засаг захиргаанаас гаргасан буруутгалтай санал нэгдэв.
Харин Европын холбоо Хятадтай худалдааны голлох түншлэлтэй тул Хятад улсыг олон нийтийн өмнө шүүмжлэхээс татгалзаж байна.
Хэдийгээр АНУ сүржин мэдэгдэл хийн, АНУ-ын засгийн газрын агентлагууд болон 100 гаруй компанийг хамарсан өргөн цар хүрээтэй SolarWinds халдлагад тус улсыг буруутгаж байгаа боловч Дөрөвдүгээр сард Цагаан ордон Оросын эсрэг хориг арга хэмжээтэй авсныг бодвол ямар нэгэн даржин хориг арга хэмжээ авахгүй нь.
АНУ бараг арван жилийн өмнөөс онлайн тагнуулын довтолгоонд Хятадыг нэр цохож, буруутгаж эхэлсэн бөгөөд үүний дийлэнх нь оюуны өмчийн хулгайгаар дамжин Америкийн компаниудын эсрэг зэрэглэл багатай фишинг мэйл ашигладаг байсан аж. Эдгээр халдлагаас харахад Хятад улс одоо илүү боловсронгуй, төлөвшсөн дижитал дайсан болон хувирчээ.
Мөн түүнчлэн АНУ-ын Ардчилсан сенаторууд Хятад шиг цаг уурын томоохон хууль тогтоомжгүй орнуудаас төмөр, ган болон бусад импортод татвар ногдуулах төлөвлөгөөгөө зарлав.
Хятад бусад мэдээнд:
-
Микро чипийн аварга компани болох Tsinghua Unigroup дампууралтай нүүр тулж байгаа бөгөөд энэ нь Хятад улс хагас дамжуулагчийн бие даах чадварыг эрэлхийлэх явц дахь ухралт юм.
-
Бээжин монополийн эсрэг халхавч ашиглан хүчирхэг технологийн компаниудыг тэргүүлэх чиглэлдээ нийцүүлэн ашиглаж байна гэж Нью-Ёорк Таймсийн тоймч бичжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com