Өчигдөр буюу даваа гаригт Англи улс бараг бүх хязгаарлалтаа зөөлрүүлсэн тул шөнийн цэнгээний газрууд үүдээ нээж, олон хүн бүжгийн талбай дээр цуглан, хоорондоо тэврэлдэв. Дэлхийн хамгийн урт, хатуу чанга хөл хорионы нэг болох 16 сарын турш үргэлжилсэн ковид-19 хөл хорионы дараа Британичууд бүх төрлийн нийгмийн цуглааныг зохион байгуулах боломжтой боллоо.
Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаан хугацааны турш хүсч, хойшлуулж байсан чухал үйл явдлыг тэмдэглэсэн "Эрх чөлөөний өдөр" хэмээх гарчиг, нийтлэл дүүрэн байна.
Тус улс өдөрт 50,000 шинэ коронавирусийн халдвар авсан тухай мэдээлж байна. Гэхдээ нийт хүн амын талаас илүү хувь нь вакцинжуулалт бүрэн хамрагдсан бөгөөд үүнд өндөр настай, эмзэг бүлгийн хүмүүсийн эзлэх хувь өндөр байна. Гэсэн хэдий ч энэ бүлгийн хүмүүс эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь өргөн хэвээр байгаа аж. Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний аппликейшн тэдэнтэй ойр харьцаж, эерэг тохиолдол гарсан гэж мэдэгдсэний дараа хэдэн зуун мянган хүмүүс тусгаарлагдахаас өөр аргагүй байдалд орж буй.
Харин Ерөнхий сайд Борис Жонсон баяр ёслолыг тусгаарлалтаас ажиглалаа. Учир нь Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн даргынх нь шинжилгээний хариу "эерэг" гарсан учраас түүнийг ч бас тусгаарлах хэрэгтэй болсон юм.
Тус улсад Долдугаар сарын эхний долоо хоногт 500 мянга гаруй хүнийг тусгаарлажээ. Цар тахал нь ажлын байран дахь боловсон хүчний хомсдолыг үүсгэсэн бөгөөд ихэнх ажил олгогчид албан тушаалдаа сайн дураараа буцаж ирсээр байна. Даваа гаригийн өглөө Лондонгийн метрогоор аялах нь ердийн хэрэгцээний 38 хувьтай тэнцжээ.
Ковид19-той холбоотой дэлхийн бусад хэсэгт:
-
Коллежийн өрсөлдөх шалгалт ойртох тусам Өмнөд Солонгос дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, багш нарт вакцин хийж эхэлжээ.
-
Delta хувилбарын өсөлтөд үзүүлэх нөлөөллийн талаар S&P 500-ийн ханш хоёр хувиар буурсан байна.
-
Сингапурт өнгөрсөн наймдугаар сараас хойш шинэ халдварын хамгийн өндөр тохиолдол бүртгэгдсэн байна.
-
Канад улс АНУ-ын вакцинжуулалтын түвшинг давжээ.
-
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 100,000 гаруй хүн гудамжинд гарч, Францын вакцины хатуу шинэ стратегийг эсэргүүцэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com