Дельта хувилбар Австралид тархаж байгаа нь тус улсын цар тахлын онцгой байдлыг сорьж байна.
Саяхныг хүртэл Австрали "ковид тэг" гэсэн хатуу бодлого барьж, 2021 онд вирусын халдвараас болж нэг ч хүн нас бараагүй гэдэг тоо баримт амжилттай хэрэгжиж байв.
Одоогоор Австраличуудын 8 хүрэхгүй хувь нь бүрэн вакцин хийлгэсэн бөгөөд сүүлийн үеийн тоо мэдээгээр 200 орчим тохиолдол өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд энэ тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Тус улсын 25 сая хүний тэн хагас нь хатуу хөл хорионд оржээ.
Өнгөрсөн баасан гаригт тус улс зорчих хязгаарлалтыг хоёр дахин бууруулсан юм. Австрали, долоо хоног бүр зөвшөөрөгдсөн (мөн хорио цээрийн дэглэм тогтоосон) олон улсын цөөн хэдэн мянган зорчигчдын хүлээн авч ерөнхий төлөвлөгөөгөөр хоёр дахин бага зочин хүлээж авна гэж мэдэгдэв.
Хятад, Шинэ Зеланд зэрэг "ковид-тэг" арга барилыг баримталж буй үндэстэн бүрийн хувьд Авсралийн жишээ сэрэмжлүүлэг юм.
"Энэ бол Ковид тэгийн төгсгөл эхэлж байна" гэж Мельбурн дахь Дэакин их сургуулийн тархвар судлалын тэнхимийн дарга Кэтрин Беннетт хэллээ. Тэрээр "Бид энэ удаад үүнийг хяналтандаа авч магадгүй юм, гэхдээ энэ нь улам л хэцүү байх болно" гэсэн юм.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Ерөнхийлөгч Байден Долдугаар сарын 4-ний өдөр вакцинжуулалт 70 хувьтай байх зорилгоо биелүүлээгүй ч “вирусаас тусгаар тогтнох”-ыг уриалав. Энэ үеэр хөл хөдөлгөөн дээд цэгтээ хүрч, Цагаан ордон 1000 гаруй хүнтэй үдэшлэг хийжээ.
-
Дельта хувилбар тархаж байгаа тул Ираны ерөнхийлөгч тав дахь давалгаа гарч болзошгүйг анхааруулав.
-
Вакцин авах ажил удаашралтай байгаад хэдийнээ уурласан Бразилчууд вакцины авлигын дуулианыг эсэргүүцэн гудамжинд жагсаж байна.
-
Энэтхэгийн цагдаа нар ковид-19 вакцины оронд олон мянган удаагийн давстай ус тараасан луйварчидыг шалгаж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com