x

Испанийн сайд нар махны хэрэглээг багасгах асуудлаар маргалджээ

ЛОНДОН. /BBC/. Махны хэрэглээг багасгахыг зорьсон Испанийн Хэрэглэгчийн асуудал хариуцсан сайд Альберто Гарсон засгийн газрын гишүүдийн зүгээс шүүмжлэлд өртжээ.

Өмнө нь тэрбээр мах бага хэрэглэхийг испаничуудад уриалсан кампанит ажлыг эхлүүлжээ. “Их хэмжээгээр мах идэх нь бидний эрүүл мэнд хийгээд байгаль орчинд хор хөнөөлтэй” хэмээн тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Гэсэн ч засгийн газрын зарим гишүүн түүний уриалгыг хүлээж авахаас татгалзаж буйгаа илэрхийлсэн аж. Тухайлбал, Хөдөө аж ахуйн сайд Луис Планас Пучадес орон нутгийн радиод ярилцлага өгөх үеэрээ ийм кампанит ажил явуулахыг бүтэхгүй санаа гэж үзэж байгаагаа хэлжээ.

“Махаа бага идвэл илүү урт насална” хэмээх кампанит ажил нь Испанийн эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг махны салбарынхны хувьд зохисгүй уриалга” юм хэмээн тэрбээр хэлсэн байна.

Луисын мэдэгдлийг мах үйлдвэрлэгчдийн холбоо дэмжиж, Гарсонд нээлттэй захидал илгээжээ. Тэд 2.5 сая ажлын байртай, эскпортын хэмжээ нь 9 тэрбум еврод хүрдэг салбарын нэр хүндийг унагааж байна Гарсоныг хэмээн буруутгасан байна.

Гэсэн ч Альберто Гарсон уриалгаа илүү тодорхой болгон тайлбарлахдаа “Миний хэлэх гэсэн санаа махнаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэсэн үг биш юм” гэжээ. Долоо хоногт 200-500 гр мах идэх Испанийн Хүнсний эрүүл ахуйн газрын зөвлөмжийг дагахыг тэрбээр иргэддээ уриалсан байна. Испаничууд долоо хоногт дунджаар 1 кг-аас илүү хэмжээний мах хэрэглэдэг байна. 

Зүрх судасны өвчлөл, чихрийн шижин болон бусад өвчлөлөөс сэргийлэхийн тулд үндэсний эрүүл мэндийн байгууллагууд боловсруулсан болон боловсруулаагүй махны хэрэглээгээ хязгаарлахыг иргэддээ зөвлөдөг хэмээн ДЭМБ мэдэгджээ. 

Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд мах боловсруулах үйлдвэрүүд мөн нөлөөтэй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 13 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 14 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 18 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 23 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 26 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 29 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 32 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 3 цаг 25 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 3 цаг 51 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 3 цаг 55 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 3 цаг 58 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 4 цаг 1 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 4 цаг 2 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 4 цаг 4 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 4 цаг 5 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 4 цаг 6 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 4 цаг 7 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 4 цаг 9 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 4 цаг 9 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top